Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны үүсгэн байгуулагчийн хөөргөсөн пуужин буцаад амжилттай газардлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын сансрын аялал жуулчлалын Blue Origin компани өчигдөр дахин ашиглагдах зориулалттай New Shepard пуужингаа хөөргөжээ.

Уг пуужин нь хиймэл хүн суулгасан судалгааны станцыг сансар огторгуйн захад хүргэсний дараа буцаад эсэн мэнд газардаж чадсан байна. Газрын гадаргаас 107 км өндөрт хүрсэн нь Жэф Безосын хүсэж байгаа хязгаар юм.

Цаг агаарын байдлаас хамааран хэдэн цагаар хойшлогдсоны эцэст өчигдөр Техасын туршилтын талбайгаас хөөрсөн байна.

Нислэг 10 минут үргэлжилж, пуужин болон судалгааны станцын аль аль нь амжилттай эргэж ирсэн юм. Сая туршсан станц нь тус компанийн хоёр дахь загвар бөгөөд энэ оны сүүлээр жинхэнэ хүн суулгаж хөөргөхөөр төлөвлөөд байгаа.

Blue Origin 2015 оноос хойш нийтдээ найм дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь энэ юм. Тэд агаар мандал, сансрын уудмын уулзвар хэсэгт жуулчдыг хүргэн од эрхсийг харуулж, жингүйдлийг мэдрүүлээд буцааж эх дэлхийд авчрах үйлчилгээг бий болгохоор ажиллаж байна.

Илон Маскийн SpaceX-ийн туршиж буй Falcon 9 пуужингаас ялгаатай нь New Shepard бол авсаархан, аюул багатай пуужин юм.

Гэхдээ Blue Origin жуулчлалд зориулсан бага оврын пуужингаас гадна SpaceX-тэй шууд өрсөлдөх аварга пуужинг зохион бүтээхээр ажиллаж байгаа гэдэг.

Пуужин хөөрөөд буцаж газардах үйл явцыг харуулсан дүрс:

 

Эх сурвалж: Quartz