Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк Монгол Улсын ТОП 100 ААН-ээр 15 дахь жилдээ шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 27
Сурталчилгаа

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Голомт банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 15 дахь жилдээ хүртэж байна.


 

Харилцагч төвтэй Голомт банк нь 2017 онд олон улсын тэргүүн туршлагад үндэслэсэн Харилцагч төвтэй салбарын бизнес загварыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснээр иргэд тав тухтай тохилог орчинд дэлхийн жишигт нийцсэн банкны бүх төрлийн үйлчилгээг авах болсон. Төслийн үр дүнд тухайн харилцагчийн үйлчилгээ авах хурд 27, ажилтны бүтээмж 30 хувиар өссөн зэрэг томоохон амжилтыг үзүүлсэн тул PMI MONGOLIA CHAPTER байгууллагаас Монгол Улсын 2017 оны шилдэг төслөөр тодруулсан юм.

Голомт банкны хувьд Монгол Улсад анх удаа төлбөрийн картын системийг нэвтрүүлсэн түүхэн гавъяатай бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцооны хэрэгсэл, сувгийн хөгжүүлэлтдээ инноваци нэвтрүүлэх, дижиталчлахад салбартаа манлайлж, техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг.  

2017 оны хувьд Socialpay финтек үйлчилгээ, Chatbot харилцагч төвтэй үйлчилгээ, Автодилерийн үйлчилгээ, Зэс карт, Сонгодог карт, Ган карт, Internet & Smart вank зэрэг харилцагчдын талархалыг хүлээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, шинэчлэн сайжруулаад байна.

 

Голомт банкны нийгмийн хариуцлагын гол зорилго нь харилцагчийн боловсролыг дэмжихэд оршдог ба энэхүү зорилтын хүрээнд Монголд төдийгүй Азид ганцханд тооцогдох Дэлхийн санхүүгийн түүхийн музейг үүсгэн байгуулж, дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхийг хялбараар ойлгуулах зорилготой Санхүүгийн философи номыг хэвлүүлсэн бол иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжсэн Үндэсний хуримтлалын хөтөлбөрт 68.000 иргэн нэгдээд байна.

Энэ бүх амжилтыг үндэслэн Голомт банкийг ТОП-100 аж ахуйн нэгжээр 15 дахь жилдээ шалгаруулсан нь харилцагч та бүхний бидэнд зориулсан чин сэтгэл, хэмжээлшгүй итгэлийн илэрхийлэл тул  гүн талархал илэрхийлье.

ГОЛОМТ БАНК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.