Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

ПЕТРОВИС групп ТОП 100 аж ахуй нэгжээр ДАХИН ТОДОРЛОО

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 27
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуй нэгжийг шалгаруулан өргөмжлөх, ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Тус арга хэмжээнд Петровис группээс НИК ХХК 9, Петростар ХХК 38 дугаар байрт шалгарч, дахин Монгол Улсын 2017 оны “ТОП-100” аж ахуй нэгжийн нэг болж цом, өргөмжлөлийг гардан авлаа.

 
www.mpa.mn

Петровис групп нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан бодит хөрөнгө оруулалт хийж, жил бүр шинээр ажлын байр бий болгож, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол анхаарал хандуулан ажилладаг төдийгүй нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн бусад хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж ирсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон юм.

Цаашид ч компанийн засаглал, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч хэвээр байж улс эх орны нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулан ажиллах болно.Петровис группд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг мянга мянган харилцагч байгууллага, нийт хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

"Бүтээлч Монгол хүн тантай хамт хөгжлийг түгээнэ" 

Петровис групп.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.