2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B39
УЛААНБААТАР
14°
|
-2°
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
19:00
S32
14°
20:00
S44
13°
21:00
S101
11°
22:00
S101
11°
23:00
S101
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32

З.Баасанням: УИХ-ын гишүүн Л.Болдод эрүүгийн хэрэг үүсгээгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN

Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр өнгөрсөн сарын ажлын тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурал хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 50 өргөдөл гомдол өнгөрсөн сард ирлээ. Мөрдөн шалгах чиглэлээр гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 37-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 

Мөн өнгөрсөн санд эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байгаа.

Зарим хэргээс дурдвал УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Таван толгой ХК нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" компанийн лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж,  268.3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий компаниудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдээс их хэмжээний мөнгөн хөрөнгө хувьдаа шилжүүлэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллаж байна" гэв. 

Өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэргийг шалгаж ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 дахин нэмэгдсэн ачаалал гэдгийг онцоллоо. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Хэвлэлийн бага хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням "Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөхгүй. Асуултыг бичгээр авч вэб сайтаар албан ёсоор мэдээлэл өгнө" гэв. 

Мөн АТГ-аас УИХ-ын гишүүн Л.Болдод эрүүгийн хэрэг үүсгээгүй, иргэдээс ирсэн гомдлын дагуу мэдээлэл авсан гэсэн тайлбар өглөө. 

 

x