Монголын Уулчдын Үндэсний Холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу жил бүр уламжлал болгон явагддаг Спорт авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Ням гарагт МУБИС-ын Биеийн тамирын сургуулийн зааланд боллоо.
Монголын Уулчдын Үндэсний Холбооноос 2020 Олимпийн төрөлд багтсан спорт авиралтад тамирчидаа оролцуулах зорилгоор цуврал тэмцээнүүд зохион байгуулж байгаа аж.