“Эрдэнэс Монгол” компанийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгуулж, анхны гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томиллоо. Монголд эрдсийн санг арвижуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын зээлжих зэргийг өсгөх томоохон зорилтын хүрээнд уг компанийг байгуулсан байна.
Д.Ариунболд нь “МОНЦАМЭ” агентлаг, Хувийн бизнесийн салбар, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон компанийг удирдаж байсан туршлагатай юм. Хамгийн сүүлд гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдахдаа тус компанийн 160 сая ам.долларын гадаад өр болон 200 сая ам.долларын дотоод өрийг барагдуулсан гэдэг билээ.