2018/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,408.41₮
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
10°
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
13°
10:00
S32
16°
11:00
S32
18°
12:00
S44
19°
13:00
S44
21°
14:00
S44
22°
15:00
S44
23°
16:00
S44
23°

Төрсөн эгчээ бүлэглэж хөнөөсөн хэргээ нуун далдлахыг оролджээ

Б.Билгүүн, Өглөөний сонин
2018 оны 4 сарын 24
MorninigNews.mn

Сүүлийн үед цахим хулгай дээрэм, залилангийн сүлжээ, хар тамхитай холбоотой хэрэг цөөнгүй гарч байна. Тэр бүрт цагдаа хууль хяналтын байгууллагынхан шуурхай ажиллаж буруутай. этгээдүүдийг илрүүлж, баривчилсаар байгаа юм. Харин саяхан нийгмийн цочроосон, хүний санаанд оромгүй хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, цагдан хорьжээ.

Тодруулбал, энэ сарын 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Саруул” хорооллын 112 дугаар байрны есдүгээр давхарт гал гарлаа гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах, гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, тус барилгын есдүгээр давхрын нэгэн айлын том өрөө, тагт болон 10,11 дүгээр давхрын айлын тагтан дээрх эд зүйлс шатаж байсныг унтраасан аж.

Мөн уг гал түймрийн улмаас тус барилгын есдүгээр давхрын орон сууцанд амьдардаг 27 настай эмэгтэй угаартаж нас барсан байж болзошгүй байдалтай олдсоныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн билээ. Гэтэл амиа алдсан 27 настай бүсгүйг төрсөн дүү 19 настай Б нь өөрийн найз 20 настай Э-тэй хамтран боомилж хөнөөсөн нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тухайн этгээдүүд үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд талийгаачийн гэрт гал тавьсан байжээ. Цагдаагийн байгууллагынхан дээрх гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

“Шинэ хүн төрөх нь атга будаа шидэхэд ганц нь л зүүний үзүүр дээр тогтох адил" гэдэг үг нь шашны сударт бий. Хүний амьдралд сайндаж муудах олон л зүйл тохиолдоно. Гэвч тэр саар бодол атаа жөтөө зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүсийн хайр, эрхэм нандин холбооноос илүү гэж үү. Төрсөн дүү нь хүн амины хэрэг үйлдээд цагдан хоригдсоныг мэдсэн нэгэн залуутай саяхан ярилцсан юм.

Тэрбээр “Би дүүдээ мөнгө төгрөг, амьдрах байр орон, өмсөх хувцас бүх л зүйлийг нь бэлдэж өгдөг байлаа. Бүр энэ зун БНСУ руу явуулахаар хөөцөлдөж байсан. Гэтэл ийм хэрэг гарчихлаа. Дүү минь шоронд орлоо гэхэд би болоод аав, ээж минь хамт "хоригдоно’’. Тэр хүн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө бодоогүй. Мөн ард нь үлдэж буй аав, ээж, ахыгаа бодсонгүй. Тухайн үедээ хамт байсан болохгүй бүтэхгүй xүмүүсийн үгээр явсан” гэсэн.

Үүнээс харахад xүний санаанд оромгүй гэмт хэрэг үйлдсэн залуус найз нөхдийн буруу хүрээлэл түрхэн зуурын уур хилэн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ бусдын эрхшээлд хэт автсанаараа ганц олдох амьдралаа, хамгийн үнэ цэнтэй залуу насаа төмөр торны цаана үдэх эмгэнэлт хувь заяатай учирч байна. Үүнээс гадна гэмт хэрэг бүрийн ард амь нас, бие эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч буй хүмүүс бий. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийн гэр бүлийнхэн хайртай хүнээс тийм үйлдэл гарсанд итгэдэггүй. Шүүхийн шийдвэр гарсных нь дараа тухайн буруутай этгээдтэй хамт гэмшиж, харуусч сэтгэл санаагаараа хамт хоригдож, адил бүр илүү их ял эдэлдэг.

Гэтэл “Саруул” хороололд гарсан дээрх гэмт хэргийн хохирогч болоод үйлдсэн этгээд нь нэг гэр бүлийн гишүүд. Бүр зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс. Үүнээс харахад талийгаач болоод буруутай этгээдийн аав, ээж, ах дүүс нь амьдын тамд унаж байгаа нь ойлгомжтой. Хүн бүр амьд явах эрхтэй. Тиймээс хүн бүр өөр хэн нэгний энэ эрх болоод бусад эрхэнд огтоос халдаж болохгүй.

x