Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тусгай цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг


Тусгаар тогтнолын ордонд

09:00 цагаас Оюутан, залуу судлаачдын олон улсын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний VIII хурал эхэлнэ.

СБД-ийн Тусгай 186 дугаар цэцэрлэгийн байранд

09:00 цагаас Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага өнөөгийн байдлаар Тусгай цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

МУИС-ийн 1 дүгээр байранд

09:00 цагаас Боловсролын зээлийн сан болон МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулна. 5 дугаар сарын 1-ээс Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа эхэлж оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг олгож эхлэх юм. Үүнтэй холбоотой хамтын ажиллагааны гэрээг байгуулна. Оюутны сургалтын төлбөрийн зээлтэй холбоотой мэдээллийг энэ үеэр авч болно. 

НЗДТГ-ын "А" танхимд

09:30 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралтай. НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцэнэ. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагаас “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаа болон тэмцээний энэ жилийн онцлогийн талаар Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ. 

НҮБ-ын байранд 

11:00 цагаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн хэвлэлийн бага хуралтай.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулахаар болсныг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийнэ.

Соёлын төв өргөөнд

11:30 цагт Соёлын Төв Өргөөний 30 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралтай.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллана

11:30 цагт Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын барилгын ажилтай танилцана.
/ХУД 15хороо, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замын хэсэг/

12:00 цагт Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах барилгын ажлын явцтай танилцана.
/Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Яармагийн гүүрийн ажлын талбай/

12:40 цагт Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийн танилцуулга, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийнэ. /Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн Урлаг заал/ Нэгдсэн унаа Хангарьд ордноос 11:00 цагт хөдөлнө. 

Монголын Театрын Музейд

12:00 цагаас Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын "Хот, Хотынхон" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

ШУТИС-ийн Төв номын сангийн гадна талбайд 

12:30 цагт Инженер техникийн ажилтнууд, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдах "Монгол инженер-2018" нэгдсэн арга хэмжээ эхэлнэ.

Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерей-д

14:00 цагт 84 дүгээр сургуулийн уран зургийн дугуйлангийн сурагчдын "Шидэт өнгө-2" уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р сургууль дээр

15:00 цагаас Оросын шинжлэх ухаан соёлын төвийн харьяа Орос хэлний төвийн нээлт болно.

Ерөнхийлөгчийн Иргэний танхимд 

"Иргэн төсөл" -ийн Үндэсний шалгаруулалт болно. Орон нутгаас ирсэн 8 баг, Улаанбаатар хотын 4 баг оролцох юм. Иргэн төсөл нь сургууль, орон нутагтаа тулгамдсан асуудлаа судлан шинжилж төрийн бодлогод нөлөөлөх замаар асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой сургуулийн хүүхдүүдийг иргэний оролцоонд сургадаг төсөл юм. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, АНУ -ын Элчин Сайдын хэргийг хамаарагч Мануэл Микаллер нар оролцоно.