Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид хуванцар соруул, хутгуур, чих хамар цэвэрлэгчийг хориглоно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Их Британий засгийн газар хуванцар бүтээгдэхүүнүүд болох нэг удаагийн соруул, кофены хутгуур, хөвөнгөөр ороосон чих, хамар цэвэрлэгчийг хориглох гэж байгаагаа зарлалаа.

Энэ онд багтаж эдгээр хуванцар бүтээгдэхүүнүүдийг хориглох ба үлдэж буй хугацаанд үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд өөр шийдэл олохыг зөвлөсөн байна.

Дээр дурдсан бүтээгдэхүүнүүд нь нэг удаа хэрэглэгдээд хаягдахдаа байгаль орчинд, тэр дотроо газрын хөрс, далай тэнгис, гол мөрөнд ноцтой бохирдол үүсгэж байгааг мэдэгдэлд өгүүлжээ.

Саяхан Marine Conservation Society (MCS) байгууллагын тооцоолсноор Британид жилд 8.5 тэрбум хуванцар соруул хаягддаг бол жил бүр далайн усанд 8.8 тонн хуванцар хаягддаг гэсэн байна.

Далайн эргийг цэвэрлэхэд хамгийн их илэрдэг 10 хуванцар хаягдалд соруул тогтмол багтдаг болохыг тус байгууллага мэдээлжээ. 

Британий засгийн газар нэг удаагийн хэрэглээний хуванцар эд зүйлсээс татгалзах бодлого барьж эхэлсэн ба дээрх арга хэмжээ нь эхний том алхам болж байна.

 

Эх сурвалж: Mashable