Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск үр ашиггүй хурлыг орхиж гарах, утсаа таслах эрхийг ажилчиддаа олгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Удаан хугацаанд хойшлогдоод байсан Model 3 загварын цахилгаан автомашины үйлдвэрлэл эхэлж байгаатай холбоотойгоор Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ажилтнууддаа хандаж захидал бичсэн байна.

Захидлын зорилго нь шинэ загварын үйлдвэрлэлд бүх анхаарлаа хандуулж, дэмий зүйлд цаг үрэхгүй, өндөр бүтээмжтэй ажиллахад хүмүүсээ чиглүүлэх байжээ.

Ингэхдээ тэр үр дүнгүй, цаг гарзадсан уулзалт, утасны ярианаас хэрхэн зайлсхийдэг хувийн аргаа ажилтнууддаа зааж өгсөн байна.

Тухайлбал “Хэрвээ энэ уулзалт хурал, утасны яриа чамд үр дүнгүй зүйл мэт санагдвал шууд орхин гарах, утсаа салгах хэрэгтэй. Хурлыг орхиж гарах нь бүдүүлэг хэрэг биш. Харин хэн нэгний цагийг дэмий үрэх нь бүдүүлэг явдал” гэж Маск бичжээ.

Тэр бас “Ерөнхийдөө өөрийн зөв гэж үзсэн нийтийн жишгийн дагуу үйлдлийг хий. Зарим тохиолдолд компанийн дүрэм утгагүй санагдаж болно. Тэгвэл шууд өөрчлөх хэрэгтэй” гэсэн байна.

Tesla болон SpaceX компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскийн ажиллах онцгой арга барил олны анхаарлыг татдаг.

Тэр бас тусгай хоолойгоор өндөр хурдтай хүн тээвэрлэх технологи боловсруулж байгаа Boring Company стартап компанийг удирддаг юм.

 

Эх сурвалж: Tech Insider