2018/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B16
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B34
УЛААНБААТАР
|
-5°
11:00
S44
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S28
16:00
S28
17:00
S26
18:00
S16
19:00
S16
20:00
S16
21:00
S16
22:00
S26
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булганы онцгойгийнхон Буриад улсын Закамень аймагтай ойн түймрээс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Булган аймаг ОХУ-ын Буриад улсын Закамень аймагтай хиллэдэг. Энэхүү хилийн бүс нь тэр чигтээ ой хөвч учир ойн түймэр гарах магадлал их байдаг. Тиймээс хоёр аймаг энэ жил хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар боллоо.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоос энэ талаар тодруулахад, “ОБЕГ, Буриад улсын Онцгой байдлын Яамтай ойн хээрийн түймрийн чиглэлээр гэрээ хийж, харилцан ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ гэрээний дагуу хил залгаа оршиж байгаа нутаг, сумдад хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ” гэв.

Аймгийн Онцгой байдлын газар хилийн цэргийн анги салбар, хил залгаа сумтай хамтран хилийн бүс, зурваст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн мэдээллийг шуурхай авч унтраах, улсын хил давуулахгүй байх арга хэмжээг авахаар бэлтгэл бэлэн байдлаа хангаж байна.

Хил орчмын нутагт ан гөрөө хийх, бугын эвэр, жимс түүх зэргээр хилийн зөрчил гарч гал түймэр гарах эрсдэл байдаг юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

x