2018/10/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.90₮
B32
УЛААНБААТАР
14°
|
B34
УЛААНБААТАР
12°
|
-1°
B34
УЛААНБААТАР
|
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-2°
23:00
S32
-3°
00:00
S32
-4°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Гантамир: МТҮП-ыг мэргэжлийн бус хүн удирдаж байна

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 4 сарын 13
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

“Хос дэнс” ТББ-ын тэргүүн, хуульч А.Гантамиртай ярилцлаа.

-МТҮП-ын захирал Ц.Содномдамбын хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар олон нийтэд хүргэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

- МТҮП бол Монгол мэдээллийн технологийг хөгжүүлэх, IT чиглэлийн гарааны бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг бойжуулан зах зээлд гаргах үндсэн чиглэлтэй байгууллага. Гэтэл одоогоор энэхүү байгууллага нь чиглэлээсээ хазайж түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага болжээ. Бид энэ асуудлаар шаардлага хүргүүлсэн.

Тавьж буй шаардлага маань хоёр утга агуулгатай. Нэгдүгээрт МТҮП-ыг Засгийн газрын тогтоолд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардсан. Мөн байгууллагын зарим ажилчин удирдлагуудын ёс зүйгүй үйлдэл үйл ажиллагаанд хариуцлага тооцох шаардлага хүргүүлээд байна. Эдгээр нь бүгд хууль ёсны шаардлага юм.

-Ёс зүйн шаардлагын талаар ярилаа. Тэнд ямар асуудал байна вэ?

-Тус паркийн захирал Ц.Содномдамба нь ажилтнуудтайгаа ёс зүйгүй харьцдаг талаар баримт бий. Ажилчдаа дуракуудаа гэж дуудаж харьцдаг. Ажлын шаардлага тавихдаа ёс зүйгүй авирладаг. Ажлын байран дээрээ PC тоглоом тоглож байгаа дүрс бичлэг хүртэл байна.

Өнөөдөр төрийн албыг хариуцлагатай болгох, мэргэжлийн боловсон хүчинтэй чадварлаг байгууллага бий болгохыг иргэд бүх шатанд шаардаж байна. Гэтэл захирал Ц.Содномдамба нь энэхүү салбарыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дутмаг байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн мэргэжил эзэмшээгүйтэй нь ч холбоотой гэж харж байна.

-Мэргэжлийн биш хүнийг яагаад энэ салбарт томилсон юм бол ?

-Ц.Содномдамба нь Ж.Эрдэнэбат сайдын үед томилогдсон хүн. Мэргэжлийн Засгийн газар гэсэн нэрийн дор мэргэжилгүй томилгоо олон явагдсаны нэг жишээ нь Ц.Содномдамба юм.

-Түрээсийн байгууллага болсон гэж байна. Яг ямар байгууллагууд МТҮП-т үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Инкубаторын зориулалттай өрөөнд хувийн байгууллага оруулсан зөрчлийг АТГ болон ТӨБЗГ-аас шалгалт явуулж тогтоосон. Ц.Содномдамба нь өөрийн танил тал найз нөхөд хамаарал бүхий хүмүүст давуу тал олгосон нь хуулийн зөрчил юм.

Тэр ч бүү хэл ТӨБЗГ-аас албан даалгавар өгч хууль зөрчсөн үйлдлүүдээ яаралтай зогсоохыг шаардсан байдаг. Энэхүү албан даалгаврын биелэлт одоо ч биелэгдээгүй байна.

-Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

-Бид МТҮП-ын гадна талбайд өндөгтэй цуглаан зохион байгуулсан. Захирал Ц.Содномдамбыг огцруулах талаар шаардлагыг өөрт нь гардуулах байлаа. Харамсалтай нь ажил дээрээ байсангүй. Бид нэг цагийн турш гадна талбайд нь цуглаан хийж шаардлагаа холбогдох хүмүүст хүргүүллээ. Хариугаа хуульд заасан хугацаанд авахаа мэдэгдсэн. Бид адилхан залуу хүмүүс учраас албан тушаалтай зууралдаад сандалдаа хадагдаад байгаа нь зохимжгүй харагдаж байгаа.

x