2018/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,460.07₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B32
УЛААНБААТАР
23°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
23:00
S44
12°
00:00
S44
11°
01:00
S44
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Марк Зукербэрг сонсголын үеэр Apple руу довтлоход бэлдээд байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN

Хэрэглэгчийнхээ мэдээллийг бусдад ашиглуулсан дуулианд өртөөд байгаа Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг хоёр дахь өдрөө АНУ-ын хууль тогтоогчдын өмнө мэдүүлэг өглөө.

Фэйсбүүкийн хэрэглэгчийн мэдээллийг мөнгө болгон ашиг олдог бизнес загварыг өмнө нь Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк шүүмжлэн ярьж байсан юм. Тэр зөвхөн бүтээгдэхүүнээ үнэлж зардаг Apple-ийн бизнес загварыг хамгийн оновчтой гэж ярьж байв. Дараахан нь Зукербэрг хэвлэлд ярихдаа түүнийг хариу довтолж, технологийн аварга хоёр компанийн хооронд бяцхан дайн үүсэж байсан юм.

Тэгвэл Зукербэрг хэрвээ сенаторуудаас Тим Күкийн хэлсэн үгтэй холбоотой асуулт ирвэл хэрхэн хариулахаа бэлдсэн байжээ.

Анх удаа хууль тогтоогчдод байцаагдаж байгаа залуу захирал мэргэжлийн хүмүүс хөлсөлж, ирэх боломжтой бүх асуултуудыг гаргаж, тэдгээрт хэрхэн хариулахаа нухацтай бэлдсэн гэдэг.

Зукербэрг сонсголд ирэхдээ хариултуудаа бэлдсэн тэмдэглэл авч ирсэн юм. Уг тэмдэглэлийг нь хэвлэлүүд сүүлд ил болгосон байна.

Энд өгүүлснээр хэрвээ сенаторуудын хэн нэг нь Тим Күкийн хэлсэн үгтэй холбоотой асуулт асуувал хэрхэн хариулах хэсэгт “Apple хүмүүст мэдэгдэлгүйгээр хэрэглэгчийн мэдээллийг буруугаар ашиглаж байсан олон тохиолдол бий” гэсэн ганц өгүүлбэр байжээ.

Үүнээс илүү дэлгэрэнгүй зүйл хариулт дээр байгаагүй ба уг хэсгийг “Tim Cook on Big model” гэж гарчигласан байв. Магадгүй Зукербэрг өөрөө цааш нь дэлгэрүүлж ярихаар бэлдсэн байж болох юм.

Харин сонсголын үеэр хэн ч Apple-тай холбоотой асуулт түүнээс асуугаагүй өнгөрчээ.

 

Эх сурвалж: CNBC

 

x