2018/07/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.20₮
B04
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
21:00
S102
21°
22:00
S44
20°
23:00
S44
20°
00:00
S44
19°
01:00
S44
19°
02:00
S102
18°
03:00
S32
18°
04:00
S32
17°
05:00
S44
17°
06:00
S44
17°
07:00
S44
18°
08:00
S44
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: Туул голын сав газруудыг хувааж дууссан байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооноос өнөөдөр албан бичгээр өгсөн үүргийн биелэлт, Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

2016 оноос хойших хоёр жилийн хугацаанд тус хороонд иргэдээс Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолттой холбоотой 5,846 өргөдөл, гомдол иржээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Газрын албанаас “Судалгаагаар Туул голын хамгаалалтын бүсэд хамрагдаж буй таван дүүргийн нутаг дэвсгэрт, онцгой хамгаалалтын бүсийн буюу 50 метрт 2,307, энгийн хамгаалалтын бүс буюу 200 метрт 11,731 нэгж талбай газар эзэмшилт, ашиглалттай байна.

Огт зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа 251 хуулийн этгээд бий гэсэн судалгаа гарсан. Үүнээс Баянзүрх дүүрэгт 14 иргэний газрыг чөлөөлж, зөрчлийг арилгаад явж байна” гэсэн мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Хөрсний чийгийг барьж байдаг бургасыг устгах ажиллагаа явагдаж байна. Энэ нь өөрөө та бидний ундаалдаг Туул голын амийг таслах хэмжээнд хүрчихээд байгаа. Одоо тэнд 28 ААН үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон тухайгаа өчигдөр БОАЖЯ-наас мэдэгдсэн. Одоо бие биенээ хуурч, муур хулгана болох цаг өнгөрсөн” гэдгийг анхаарууллаа.

"Энэ газрыг олгосон албан тушаалтнуудыг бид АТГ-т өгнө"

УИХ-ын гишүүн Ж.ЭнхбаярБаянзүрхийн товчооноос эхлээд Яармагийн гүүр өнгөртөл Туул голын эргийн бүс нутагт 300 гаруй ААН-д эрх бүхий сайдын тушаалаар газар олгосон байх юм. Түрүүчийн ААН-үүд нь усан сангийн хамгаалалтын бүсийн модыг огтолж, барилга газар шорооны ажлаа эхэлж байна.

Энэ үйл ажиллагаа 2014-2017 онуудад явагдсан байна. Туул голын сав газруудыг хувааж дуусжээ. Хоёр сайдын тушаалаар энэ газруудыг олгож эхэлсэн. Үүнийг миний хувьд авлигатай холбоотой гэж боддог. Нэлээн хэдэн газар нь зарагдана, арилжигдана гээд 1 тэрбум төгрөгийн үнэ хэлээд сууж байна. Байгаль дэлхийдээ ийм эрээ цээргүй, хайр найргүй ханддаг байж болохгүй.

 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын усан хангамж үндсэндээ 2030 он гэхэд шавхагдана. 10 жилийн дараа Улаанбаатар хотын сая гаруй хүн амыг усаар хангаж хүрэхгүй нөхцөл байдал үүслээ. Байгаль, орчныг хамгаалах ёстой яам өөрөө байгаль орчныг сүйтгэх ажлуудыг хийж байна. Тэгэхээр энэ газар олголтыг цуцалж, үүнийг Улаанбаатар хотын нийт иргэдэд зориулсан амралтын бүс болгох хэрэгтэй. Энэ газрыг олгосон албан тушаалтнуудыг бид АТГ-т өгнө” гэв.

"Өргөдлийн Байнгын хороо олон удаа Засгийн газарт чиглэл өгсөн ч хэрэгжилт байхгүй"

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат "Онцгой хамгаалалтын бүс 50 метрт үйл ажиллагаа явуулаад, барилга байшин эхэлчихжээ. Ямар торгууль оногдуулдаг вэ" гэхэд НМХГ-аас "Бургас сүйтгэсэн асуудал дээр зөвшөөрөлгүйгээр ой мод сүйтгэсэн гэж Зөрчлийн тухай хуулиар 300 мянгаас 1 сая төгрөг, мөн бургасны тоо хэмжээгээр нөхөн төлбөр тооцдог" гэсэн мэдээлэл өгөв. 

Үүний хариуд А.Сүхбат "Өргөдлийн Байнгын хороо олон удаа Засгийн газарт чиглэл өгсөн ч хэрэгжилт байхгүй. Бид арчаагүй амьдарч байна. Хуулиа хэрэгжүүлдэггүй. 2030 он ч биш 5 жилийн дараа гэхэд Туул голын ус асуудалтай болно. Туул голыг яагаад бид бүхэн таслахгүй гэж яриад байгаа гэвэл жилдээ 10 орчим хувь нь л гүний усаар нөхөгддөг. Тэрэлжийн эхээс аваад Орхонтуул хүртэл ажлын хэсгээ ахлаад хоёр удаа явж үзсэн. Нөхцөл байдал хүнд байна. Тэрэлжид усны голдрилыг оруулаад газар олгочихсон байгаа юм" гэв. 

Өргөдлийн Байнгын хорооны гишүүд БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд нэлээн шүүмжлэлтэй хандаж, үүрэг даалгавар өглөө. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

 

x