Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Apple час улаан iPhone 8, iPhone 8 Plus танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Apple компани iPhone 8 ба iPhone 8 Plus загваруудынхаа “улаан” хувилбарыг танилцууллаа. Өнгөрсөн оны өдийд бас iPhone 7 загварын улаан хувилбарыг танилцуулж байв.

Африк тивд тархаад байгаа ДОХ өвчинтэй тэмцэх зорилготой Product (RED) байгууллагатай хамтран уг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байгаа юм. Улаан өнгөтэй бүтээгдэхүүний орлогын тодорхой хувийг ДОХ өвчинтэй тэмцэх санд хандивладаг байна.

Өнгөрсөн оны улаан хувилбарын дэлгэцийн хүрээ нь цагаан өнгөтэй байсан бол энэ жилийнх хар хүрээтэй болжээ.

Apple өнгөрсөн намар iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X загваруудыг танилцуулахдаа улаан iPhone 7-гийн борлуулалтыг зогсоож байв. Тэгэхээр энэ улаан хувилбар ч бас хагас жилийн настай байх бололтой.

Улаан iPhone 8-ын урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж, ирэх Баасан гарагт худалдаалж эхлэх гэнэ.

Үнийн хувьд ердийн загвартай адил iPhone 8 64GB хувилбар нь $699, iPhone 8 Plus 64GB хувилбар нь $799 үнэтэй байх юм.

 

Эх сурвалж: The Verge