Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж байна. Түүнийг өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.
Ингээд та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг угтан авах ёслолоос хийсэн видео сурвалжилгыг хүргэж байна.