2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
09:00
S32
10:00
S32
11°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Отгонжаргал: Театрын соёл малгай авахаас эхэлдэг

Ч.Гантулга
2018 оны 4 сарын 9
Зууны мэдээ

УДБЭТ-ын маркетингийн менежер Д.Отгонжаргалтай театрын маркетинг болон, үзэгчдийн соёлын тухай ярилцлаа.

-Энэ жил театрын 55 жилийн ой тохиож байна. Ойгоо угтаад ямар ажил хийхээр?

-Сонгодог урлагт хайртай ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ойн хүрээндээ олон ажлыг амжилттай зохион байгууллаа. Манай театр уран бүтээлийн төлөвлөгөөгөө жилээр гаргадаг. Энэ дөрөвдүгээр сард дэлхийн болон Монголынхоо сонгодог бүтээлээр бэлэг барихаар төлөвлөж байна.

-“Дэггүй Лиз” балетыг тоглохоор төлөвлөсөн байсан. Энэ бүтээл манай урын санд ороод багагүй хугацааг үдлээ. Онцлог нь юу вэ?

-Энэ бүтээлийг уран бүтээлийн бодлогоор анх тайзнаа тавьсан. Бидэнд сонгодог урлагийн үзэгчийг бэлтгэх гэсэн хариуцлагатай ажил бий. Зөвхөн сонгодог урлаг гэлтгүй үзэгчгүй бол ямар ч урлаг хөгжихгүй шүү дээ. “Дэггүй Лиз” бол таныг балетад, сонгодог бүтээлд  дурлах суурийг тавих анхан шатны бүтээл. Их хөнгөн, хөгжилтэй бичигдсэн. Харин үүний дараа “Хунт нуур”, “Жизель” гээд арай хүнд бүтээлийг үзэхэд дөхөм болох юм.

-Сонгодог урлагийн маркетингийг хэрхэн хийдэг юм бэ. Бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Сонгодгийг бүх урлагийн оргил гэж үздэг. Балет, дуурь бол дээшээ тэмүүлсэн бадрангуй урлаг. Тиймээс маркетинг нь хүртэл “сонгодог” байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.

-Тэгвэл танай театрын маркетинг чинь “сонгодог” байж чадах уу?

-Одоогоос 10 гаруй жилийн өмнө манай театрын захирал байсан Б.Сэргэлэн энэ маркетингийн үндсийг тавьсан. Тэрээр бүжигчнээс маркетингийн менежер болж, сүүлд нь захирал болсон туршлагатай. Тэр хүний суурийг нь тавьсан бодлого одоо үр өгөөжөө өгч, цэцэглэж байна. Бид бүтээл бүхний онцлогийг харуулсан маркетингийн төлөвлөгөө гаргадаг. Жишээлбэл, “Дэггүй Лиз” балетыг тоглоход урлагийн боловсрол тал руу нь хандсан маркетинг хийдэг. Харин “Чингис хаан” дуурийг тавихад Монголынхоо сонгодгийг хэрхэн сурталчлах вэ гэж төлөвлөгөө гаргадаг.

-Танай театрын хувьд сурталчилгаа хийж байгаа нь төдийлөн харагддаггүй?

-Зөвхөн манай театр ч биш дэлхий нийтэд сонгодог урлагт сурталчилгаа хийдэггүй. Учир нь энэ урлаг “сонгодог” гэсэн үнэ цэнэтэй нэрэн дор явдаг учир сурталчилгаа тохирохгүй гэж дэлхийн жишигт үздэг. Тиймээс тоглолт бүрт тусгайлан сурталчилгаа бэлдэж, хэвлэлээр цацаад байдаггүй. Зөвхөн тусгайлсан, шинэ бүтээл гаргахдаа л тодорхой хэмжээний сурталчилгаа бэлддэг. Гэхдээ энэ нь манай дуурь, балетыг үзээрэй гэх биш. Бүтээл хэрхэн төрсөн тухай нэвтрүүлэг хийхийг эрмэлздэг.

-Сонгодог урлагийн үзэгчид ч ялгаагүй “сонгодог” байх ёстой юу?

-Сонгодог урлагийн үзэгчийг багаас нь бэлддэг. Үүний тулд олон жилийн хөдөлмөр шаарддаг. Өнөөдөр бидний хийж буй ажлын үр дүн 10 жилийн дараа гарна. Тэгэхээр одоогоос 10 жилийн өмнөх үзэгчдийн боловсрол 2-3 шатаар ахисан байна. Учир нь хэн нэгэн шууд театрт ирээд дуурь үзээд ойлгоход хэцүү. Тиймээс бид хүүхэд байхаас нь энэ урлагт дурлуулах, ач холбогдлыг нь ойлгуулах ажлыг зохион байгуулдаг. Сургууль дээр нь очоод мэдээлэл өгнө.

Сонгодог урлаг гэж юуг хэлдэг, театрт хэрхэн биеэ авч явах ёстой вэ гэсэн алхмуудыг заахад хүүхдүүд их амархан ойлгодог. Бид сүүлийн 10 гаруй жил  “Сонгодог урлаг хүүхдийн боловсролд”, “Сонгодог урлаг ба хүүхдийн хөгжил”, “Сонгодог урлаг бүх нийтийн боловсролд” гэсэн уриан дор олон төслийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудад очиж ажилладаг.

-Мэдээлэл авч, сургалтад хамрагдсан хүүхдүүд театрт ирэхдээ илүү болов­сон үйлчлүүлдэг үү?

-Тоглолт үзэхээр ирэхдээ театрын соёлд тохирсон хувцас өмсөхөөс гадна биеэ их зөв авч явдаг. Энэ нь хүүхдийн цаашдын хүмүүжилд ч тустай. Уран бүтээлчдэд ч тайзан дээр тоглоход их амар байдаг.

-Ер нь театрын соёл юунаас эхэлдэг юм бэ?

-Миний лекц “Театр бол урлагийн ариун сүм юм” гэж эхэлдэг. Театрт хамгийн түрүүнд орж ирсэн хүн малгайгаа авах хэрэгтэй. Энэ нь театртай мэндэлж байна гэсэн үг. Тоглолт эхлэхээс 20-30 минутын өмнө ирчихсэн байх ёстой. Заавал хувцсаа өлгүүлнэ. Үүнээс гадна алга ташилтын соёл гэж том ойлголт бий. Тоглолт дундуур алга ташихыг хориглодог. Энэ нь уран бүтээлчдийн анхаарлыг сарниулах аюултай. Тиймээс үзэгдэл дуусаад жүжигчид төв хөшигний өмнө гарч ёслоход алга таших ёстой. Энэ бүгдийг бид хүүхдүүдэд хэлж, заадаг.

-Эцэг, эх нь энэ урла­гийн тухай ойлголттой байж хүүхдээ театр руу явуулна шүү дээ?

-Бидний дараагийн шат бол эцэг эхэд нь боловсрол олгох. Энэ ажил маань ч үр дүнтэй явж байна. Манай менежерүүд албан байгууллагуудад очиж лекц уншдаг. Зөвхөн хүүхдээ театр руу явуулахаас гадна байгууллага, хамт олноороо ирж, тоглолт үздэг болсон.

-Үзэгчдийн хувьд сүүлийн жилүүдээс хэр нэмэгдэж байна?

-Шууд 100 хувь нэмэгдэнэ гэж байхгүй. Жил өнгөрөх тусам 20-30 хувь нэмэгдсэн үзүүлэлт гардаг. Харин жилээс жилд байнгын үзэгчийн тоо өсөж байна. Энэ нь сонгодог урлагийн хувьд хөгжил тогтвортой байна гэсэн үг.

-УДБЭТ-ын хувьд гадаад харилцаандаа түл­хүү анхаардаг. БНСУ-ын Тежон дуурийн байгууллагатай хамтарсан тоглолт хийж байгаа шүү дээ?

-Бид сүүлийн гурван жил БНСУ-ын Тежон дуурийн байгууллагатай холбоотой ажиллаж байна. Манай уран бүтээлчид Солонгост очиж илүү эрэлттэй байгаа бүтээлийг тоглодог. “Кармен”, “Травиата” гээд алдартай олон дуурийг тоглосон.

-Яагаад монгол бүтээлээ тоглож болдоггүй юм бэ?

-Эхлээд бид захиалагч талынхаа хүсэлтийг хардаг. Тэд монгол дуучид дэлхийн шилдэг бүтээлийг хэрхэн амилуулж байна гэдгийг харсныхаа дараа энэ бүтээлийг тоглооч гэсэн хүсэлтээ тавьдаг. Тиймээс удахгүй гадны зах зээлд үндэсний бүтээлээ тоглохыг үгүйсгэхгүй. Ингэхийн тулд манай бүтээлүүд өөрийн гэсэн хэлбэр, онцлогтой байх ёстой. Мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглоход тодорхой хэмжээний санхүүгийн асуудал тулгардаг. Үүний тулд нарийвчилсан маркетингийн төлөвлөгөөг бид хийж байна. Удахгүй үр дүн харагдах болов уу.

-Гадны дуурийн театрынхан маркетингаа хэрхэн хийдэг юм бэ?

-Гадны зарим театруудыг харахад манайх шиг байнгын уран бүтээлч гэж байдаггүй. Театрт зөвхөн маркетинг болон захиргааны албатай. Тоглолт хийхдээ гаднаас буюу дэлхийд эрэлттэй байгаа уран бүтээлчийг урьж тоглуулдаг. Тухайлбал, манай Э.Амартүвшин, Ч.Бадрал зэрэг өсөж яваа залуу дуучдыг. Ингэснээр хангалттай ашиг олдог. Дуучин нь өөрөө алдартай болохоор сурталчилгаа хийх шаардлагагүй байдаг юм билээ.

-Та энэ салбарт хэр удаан ажиллаж байна?

-Би энэ салбарт тасралтгүй 15 жил ажиллаж байна. СУИС-ийг менежмент маркетингийн чиглэлээр, Соёл урлагийн менежер, удирдах ажилтны мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй.

x