Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орох ШИЙДВЭР 4 сарын 14-н гэхэд гарна"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орсон талаар зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байгаа.

Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодрууллаа.

ЗЦА-ны ОНХХ-ийн мэргэжилтэн "Одоогоор автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт ороогүй. Зуны бүсчлэлд 4 дүгээр сарын 15-наас шилжих ёстой. Дөрөвдүгээр сарын 14-н гэхэд ямар нэг шийдвэр гарна. 

Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдээс санал авч байгаа. Иргэд өөрчлөлт оруулахыг дэмжсэн тохиолдолд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орно.

Харин сонгосон хувилбарыг дэмжихгүй тохиолдолд хуучнаараа зуны бүсчлэлд шилжинэ" гэлээ.