2018/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,563.84₮
B32
УЛААНБААТАР
15°
|
-1°
B32
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-4°
04:00
S32
-4°
05:00
S32
-4°
06:00
S32
-5°
07:00
S32
-5°
08:00
S32
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-аас Санхүүгийн Зохицуулах Хороонд шалгалт хийж байна

Б.Ану
2018 оны 4 сарын 4
iKon.MN
СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээл нь ердөө тав гаруй хувийг, банкны салбар нь 95 хувийг бүрдүүлдэг. Тиймээс ч энэхүү тогтолцооны тэнцвэргүй байдлыг арилгаж, санхүүгийн зөв зохистой эрүүл тогтолцоог бий болгохын тулд төр засгаас хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмждэггүй юм гэхэд зөв зохистой, мэргэжлийн бодлого, шийдвэр чухал болоод байгаа юм. 

Гэтэл хөрөнгийн зах зээлийн голлох төлөөлөл УИХ-д Санхүүгийн Зохицуулах Хороог зөв зохистой, мэргэжлийн ажиллаж чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа уламжилж хэд хэдэн гомдол бүхий шаардлага хүргүүлсэн байна. 

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Санхүүгийн Зохицуулах Хороонд шалгалт хийх ажлын хэсэг байгуулжээ. 
 
Энэхүү шалгалтыг гуравдугаар сарын 26-наас 10 хоногийн хугацаатай хийж байгаа бөгөөд ажлын хэсгийн  даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Лу.Болд, Б.Ундармаа нар болон Эдийн засгийн байнгын хорооны зөвлөхүүд багтсан байна. 
 
Тус ажлын хэсгийн зорилго нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогчдын УИХ-д ирүүлсэн гомдолд дурдагдсан ажил хэргийн зөрчил Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын үйл ажиллагаанд байгаа эсэхийг шалгаж, санал дүгнэлт гаргаж танилцуулах ажээ. 
 
 
УИХ-ын гишүүд шалгалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд:
 
  • Банкнаас бусад санхүүгийн чиглэлээр СЗХ-оос гаргасан бодлого, шийдвэрүүд, тэдгээр нь салбарын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг хүнд суртлаар боймлох нөхцөл байдлыг бий болгосон эсэхийг судлан дүгнэлт хийх, 
  • СЗХ нь үйл ажиллагаа явуулахдаа хууль бус шалтаг, шалтгаанаар иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг буцаах, шийдвэрлэхгүй удаашруулах зэрэг хүнд суртал бий болсныг зарим жишээ баримтаар ирүүлсэн гомдолдоо дурдсаныг нягтлан тогтоох, 
  • СЗХ-ны ажлын албанаас мэргэжлийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан, танил тал, мэргэжлийн бус баг бүрдүүлсэн зэрэг зөрчил гарсан эсэхийг шалган тодруулах, 
  • Захиргааны ерөнхий хуулийн дагуу банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдөгдөж байгаа дүрэм журмуудыг эрх бүхий байгууллагаар хянуулж, бүртгүүлэх ажил хийгдсэн эсэхийг тогтоох юм байна. 
Иймд СЗХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдол саналууд байвал зах зээлийн оролцогч байгууллагууд нь ажлын хэсгийн гишүүдэд хандан хүргүүлэх боломжтой. 
  
Ажлын хэсгийн гишүүдийн холбоо барих хаяг:
 
1. УИХ-ын гишүүн Лу.Болд 
 
 
2. УИХ-ын гишүүн Баттөмөр
 
 
3. УИХ-ын гишүүн Б.Ундармаа
 
4. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
Утас: 51-260749
x