Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN

НҮБ-ын байрны хурлын танхимд

09:00 цагт: ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байрны хурлын танхимд болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

09.00 цагт: "Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого" семинар болно.

Төрийн ордонд

10:00 цагт: “Газар тариалангийн тогтвортой хөгжил" тариаланчдын улсын зөвлөгөөн эхэлнэ. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ технологийн талаар санал солилцоно.

Нийслэлийн Онцгой байдлын газарт

10:00 цагт: Соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.

ОӨУБЕГ-ын төв байранд /Цэцэг төвийн ард/

10:30 цагт:  Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийнэ. 

Буянт-Ухаа спортын ордонд 

11.00 цагт: “Mongolia Mining 2018” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

Мишээл экспо төвд

11:00 цагт: Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа болно.

MN-Мэдээллийн төвд

11.30 цагт: Иргэний хөдөлгөөнүүдээс БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд хандан Монгол дахь Хятад авилгачдыг цээрлүүлж цаазлахыг шаардан хэвлэлийн бага хурал зарлалаа. 

12.00 цагт: Төрийн өндөр албан тушаалтнуудын луйвар хэрээс хэтэрч байгааг эсэргүүцэж энэ сарын 12-ны өдөр жагсаал зохион байгуулах талаар Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн ордоны их танхимд

11:00 цагт: “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” дуурийг халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Тоглолт Монголын хүүхдийн ордоны их танхимд 11:00, 15:00 цагуудад болно.

МҮЭХ-ны төв байранд

12:00 цагт: МҮЭХ-нд Зорчигч тээврийн нэгтгэл үйлдвэрчний эвлэлийн холбооноос НЗДТГ-т шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн төв байрны лекцийн танхимд 

14:00 цагт: УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит "ИДЭР ОЮУНЫ УНДРАА" аяны хүрээнд байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа болно.

15-16 цагт: Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төсөл”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөл” болон “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах ёслол болно.