Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ял эдэлж байсан этгээд Цагдаагийн нэр барьж бусдыг дээрэмджээ

Өглөөний сонин
2018 оны 4 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Цагдаагийн нэр барьж бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж, хуурамч үнэмлэх ашиглан бусдыг удаа дараа зодож, дээрэмдсэн этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид илрүүлэн, өнгөрсөн сарын 26-нд дайчлан баривчилжээ.

Уг хэргийг тодорхой оршин суух хаяггүй, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шүүхээс дөрвөн удаагийн ял шийтгэгдэж байсан 41 настай Г гэх эрэгтэй үйлдсэн байжээ. Мөн Г шалгалт хийх нэрээр эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг хулгайлж, дээрэмддэг байсныг шалгалтын явцад илрүүлсэн байна. Г нь өнгөрсөн оны долоодугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагдсан аж.

Эл хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Үүнээс гадна эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч нь цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг ашиглаж өөрийн найз О-той бүлэглэн бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг үйлдсэнийг холбогдох байгууллагынхан илрүүлсэн байна.

Шалгалтын явцад Б нь цагдаагийн алба хаагчийн үнэмлэхийг хууль бусаар олж авснаа мэдүүлсэн бөгөөд хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Тиймээс шөнө оройн цагаар цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж эсвэл албаны үнэмлэх үзүүлсэн сэжигтэй этгээд иргэдийг торгуулийн хуудасгүйгээр торгох, хууль бус зүйл шаардвал Цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.

Зураг