2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
06:00
S32
12°
07:00
S32
15°
08:00
S32
18°
09:00
S32
20°
10:00
S32
21°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S44
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трамп Мексикийн хил дагуу босгох хана хэрэмний загваруудтай танилцжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан хууль бус цагаачдаас хамгаалах хана хэрэмний найман загвартай анх удаа биечлэн танилцахаар Калифорнийн Сан Диегод ирсэн байна.

Хэрмийг АНУ-Мексикийн хил дагуу босгохоор төлөвлөж байгаа ч Трамп төсвийг нь Конгрессоор батлуулж чадаагүй байгаа юм.

Харин өнгөрсөн аравдугаар сард найман төрлийн загварыг шалгаруулж, биетээр босгох ажлыг хийлгэсэн байна. Шалгарсан зургаан компанийн ажилчид нэг сарын дотор загваруудыг босгон хүлээлгэж өгчээ.

Үүний дараа тусгай мэргэжилтнүүд ханануудыг давах, эвдэх, ухах туршилтуудыг гүйцэтгэж, найдвартай байдлыг нь шалгасан байна.

Найман загварын дөрөв нь цэвэр бетон хийцтэй бол бусад нь металл холимог хийцтэй гэнэ.

Трампыг хананы загваруудтай танилцахаар ирэхэд түүний санааг дэмжсэн, эсэргүүцсэн иргэд цуглараад байжээ.

 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Business Insider

 

x