Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чанцалдулам: Монгол хүн бүр эрүүл байгаасай хэмээн хүсч, олон жилийн нөр их судалгааны дүнд “Доктор Баатар” брэндийг бүтээсэн

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Анагаах цай, органик тос, алжаал тайлах ванны бөмбөлөг гээд бүтээгдэхүүн бүр нь анагаах увдистай хэмээгддэг “Доктор Баатар” брэнд олонд танигдаад багагүй хугацаа өнгөрчээ.

Тус брэндийн бүтээгдэхүүнүүд тун удахгүй экспортод гарах гэж буй таатай мэдээ сонсоод “Одь Тан” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Чанцалдуламтай эмийн үйлдвэр дээр нь очиж ярилцлаа.

“Одь тан” эмийн үйлдвэр нь Уламжлалт эмийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага MNS 5524-3 – 2015 стандартын шаардлагын дагуу баригдсан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг цэгцтэй сайхан үйлдвэр байсныг онцольё.  Тус үйлдвэр МҮХАҮТ-ийн 2017 оны онцлох жижиг, дунд үйлдвэрлэлийн Энтерпренер шагналыг хүртсэн амжилтаар өнгөрсөн жилийг үджээ.


- Хоёулаа “Баатар” брэнд хэрхэн үүссэн талаар ярилцлагаа эхлэх үү?
- Манай бүтээгдэхүүнийг санаачлагч нь Монгол улсын хүний гавьяат эмч, доктор П.Баатар гэж хүн бий.

П.Баатар эмч маань 400 гаруй жилийн түүхтэй, уламжлалт анагаах ухааны Говийн ес дэх үеийн маарамба юм. Эмч маань 2002 оноос “Оточ Одь” эмнэлгээ нээж, өнөөг хүртэл маш олон хүнийг аюулт өвчнөөс илааршуулаад байна. Уламжлалт анагаах ухааны онцлог нь өвчтөн бүрийн онцлогт нь тохирсон эмийг найруулж өгдөг ба шинж тэмдгийг биш өвчний шалтгааныг эмчилдэгээрээ онцлог юм. Тиймээс ч эмч маань эмнэлгийнхээ дэргэд жижиг цех маягаар эмээ үйлдвэрлэдэг байсан.

Эмнэлгийн үйлчлүүлэгчид нэмэгдэхийн хэрээр дагаад эмийн эрэлт ихсэж, үйлдвэр барих шаардлага тулгарсан юм. Ингээд 2015 онд “Одь Тан” үйлдвэрийг байгуулж эм, тангаа үйлдвэрлэж эхэлсэн. Эм, тангаа үйлдвэрлэхийн хажуугаар зөвхөн өвдөж зовсон хойноо л эмнэлэг бараадахаас илүүтэй өдөр тутамдаа хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дамжуулан өвчнөөс урьдчилан сэргийлж, Монгол хүн бүр эрүүл байгаасай хэмээн “Доктор Баатар” брэндийг үүсгэсэн түүхтэй. Тус брэнд нь урьдчилан сэргийлэх, хамгаалах, биеийг эрүүлжүүлэх гэсэн гурван үндсэн зорилготой, бүтээгдэхүүн бүр нь анагаах увдистай юм.

- Эмийн үйлдвэрийнхээ түүхий эдийг хаанаас бэлтгэдэг вэ?
- “Одь Тан” үйлдвэр нь эмийн хэрэгцээт ургамлаа бүгдийг нь байгалиас нь түүхээсээ илүүтэй нөхөн төлжүүлэх, генетик нөөцийг нь хамгаалан тарималжуулж, нутагшуулахыг зорьдог. Эмийн нэн ховор болон ховор түүхий эдүүдээ хамгаалах үүднээс Баянчандманьд ургамлын плантаци байгуулсан. Халгай, чихэр өвс, лидэр, хотой, гааны навч, чацаргана, нохойн хошуу, хунчир зэрэг олон төрлийн ургамлыг тэндээ тариалж, үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Байгалиас авах түүхий эдээ ахин ургуулах үүднээс үе уламжлан ирсэн аргаар түүж бэлтгэдэг.

- Ургамлыг тарьж ургуулан эм бэлдэх , байгаль дээр зэрлэгээрээ байгаа ургамлыг эм болгох хоёрын ялгаа их үү?
- Эмийн ургамлыг тарималжуулсанаар генетик нөөцийг нь хамгаалж байгаа хэрэг. Ургамал бүхэн байгальд ямар нэгэн үүрэгтэй, үнэ цэнтэй. 

Жишээ нь: Чихэр өвсийг үндсээр нь түүгээд авчихаар ахиж 3-4 жилдээ нөхөн төлждөггүй.  Говийн хөрсийг барьж байдаг тэрхүү ургамал нь ахиад ургахгүй бол элсний нүүдэл үүсэх шалтгаан болдог. Зөв тарилсан тохиолдолд таримал зэрлэг ургамалын хооронд онцын ялгаа байхгүй. Машин мотоциклийн хөдөлгөөн ихэссэн өнөө үед хөдөө байгальд ургаж байгаа бүхэн сайн гэж хэлэхэд хэцүү болсон.

Тухайн улсын нутаг дэвсгэрт ургаж буй ургамлууд тэрхүү орныхоо хүмүүст хамгийн сайн зохицдог.

Бид нэлээд удаан судалсаны үндсэн дээр ургамлаа тариалах газраа сонгосон л доо. Тодруулбал талбайд маань машин, мотоцикл очих боломжгүй, уулын хоёр амны дунд байдаг. Жишээ нь: Халгайг хүмүүс биед сайн гээд ойр орчмоосоо түүгээд шууд хүнсэндээ хэрэглэдэг. Халгай эерэг ач холбогдолтой, элбэг байдаг ургамал мөн боловч түүнийг хэзээ, хаанаас хэрхэн түүж, яаж хэрэглэхээс эм болох уу? үгүй юу гэдэг нь шалтгаална.

 

- Монголчууд маань хаврын улиралд халгайг их хэрэглэдэг шүү дээ. Ер нь халгай нь ямар, ямар ач тустай ургамал вэ?
- Олон улсын эрдэмтдийн баталгаажуулсанаар харшил түүнээс үүссэн халууралт мөн хоол тэжээл, уургийн дутагдалд орсон хүмүүст халгай өндөр ач холбогдолтой. Мөн цус төлжүүлэх, түрүү булчирхайн үрэвсэл, сарын тэмдгийн үеийн өвдөлт, төмрийн дутагдлыг анагаадаг. Тамир тэнхээг сайжруулах, хөхний сүү ялгаралтыг ихэсгэх, бөөрний үрэвсэл, чихрийн шижинг илааршуулах чадалтай.

Тухайн улсын нутаг дэвсгэрт ургаж буй ургамлууд тэрхүү орныхоо хүмүүст сайн зохицдог. Хүн байгаль хоёр нь олон жилийн байгалийн шалгарлын явцад зохицоод ирчихсэн гэсэн үг. Халгай нь кали их агуулдаг. Энэ нь цус бүлэгнэх үйл ажиллагааг идэвхжүүлдэг юм. Мөн каротин буюу А витамин хэмээх бодис нь лууванд хамгийн их байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл А витамин нь луувангаас илүү халгайнд агуулагдсан байдаг нь тогтоогдсон. Бас C витамин агуулдаг байдлаараа халгай нь алим, лимоноос илүү өндөр агууламжтай.

Тиймээс л бид халгайг дөрвөн хуруу ургасан байх үед нь буюу С витамины агууламж хамгийн өндөр байх үед нь талбайгаасаа хураан авч үйлдвэртээ угааж, номхотгон, уламжлалт аргаар хатааж хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн шамбарам, идээт үрэвслүүдэд халгайг түрхэхэд үр дүнтэй, үс ургуулдаг гээд эрүүл мэнд, гоо сайхны ач холбогдол өндөртэй. Дээр үед Монголчууд халгайг бамтан гэдэг байсан. Чийг бамын бүх төрлийн өвчинд тусгай гэдгийг эртнээс мэддэг байснаас ингэж нэрлэжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээ дуулгахад МУИС-ийн багш Наранмандах халгайнаас 26 шинэ бодис гарган авсны нэг нь зүрхэнд өндөр ач холбогдолтой формула гэдгийг нотолсон бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний судалгаа болсон.

- Танайх халгайгаар ямар бүтээгдэхүүн хийж байгаа вэ?
- Монгол улс байгалийн сэрүүн бүст  оршдог тийм учраас доороосоо даарах, жиндэх нь их. Тиймээс бид халгайн цай, хоолны амтлагч хэлбэрээр хэрэглэх хатаасан халгайн нунтаг бэлдмэл болон халгайн хатаасан ишээ ашиглаж эмчилгээний улавч хийж байна.  

Халгай нь өөрөө бүлээн чанартай, урвалд ордог ургамал. Зөгийн балтай урвалд орохоороо ходоодны бадган өвчинд сайн, ходоодны шарх , улайлт, бактерыг устгадаг. Мөн халгайг бурамтай уувал биеийг шимжүүлж хий дарах элгийг эмчлэх үйлчилгээтэй. Энэ үйлчлэлийг нь давхар бодолцож халгайн цайгаа зөгийн бал, бурам, мөсөн чихэртэй хамт савласан юм.

Эмчилгээний улавчийг маань тогтмол хэрэглээд явахад хөлийн судлаар дамжуулан тайвшруулж, хялгасан судсыг тэлэн цусны эргэлтийг сайжруулдаг, мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс тогтмол хэрэглэвэл тохиромжтой байдаг. Мөн олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

 

- Нийслэлд маань агаарын бохирдол, утаа хамгийн тулгамдсан асуудал болжээ. Хүмүүсийн яриаг сонсоход танай уушгины цайг их сайшааж байсан. Энэ цайны талаар?
- “Доктор Баатар” уушгины цайны найрлагад нь маш ховор дөрвөн төрлийн ургамлын үндэс ордог. Тухайлбал, Мэхээр, Шинар, Цой, Чихэр өвс гэх мэт. Манай цай тэжээхүйн ухаанд олон мянган жил ашиглагдаж ирсэн эмийн ургамлуудыг ашигласнаараа онцлогтой. Мөн сүүтэй хольж уудаг.Сүү нь өөрөө бохирдлыг гадагшлуулах,  хор саамагжуулах давуу талтай.

Энэхүү цайг уушигны архаг өвчтэй хүмүүс, дархлал сул, үйлдвэрлэлийн хортой орчинд ажилладаг  хүмүүс хэрэглэхэд үр дүнтэй. Цэр ховхлох, уушги цэвэрлэх үйлчилгээтэй ба ханиад томуу байнга хүрдэг хүүхэд хэрэглэхэд дахин ханиад хүрэхгүй. Мөн цайгаа уугаад хаялгүй, цайныхаа шаарыг ханиад хүрсэн хүмүүс уушгиныхаа гуравдугаар үе дээр наавал хатгалгаа, ханиадыг илааршуулна. Цайны шааранд хүүхдийг усанд оруулж ч болно.

- Уушгины цайг утаа ихтэй хүйтэн сэрүүний үед улирлын чанартай уух ёстой гэсэн ойлголт түгээмэл. Ер нь ямар улиралд хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг вэ?
- Бид “Уушгины цай” гээд нэрлэчихсэн болохоос энэхүү цайнд маш олон өвчнийг анагаадаг түүхий эдүүд орсон. Цагаан сороолын үндсийг нь уушгины дээд ургамал гэдэг. Уушгины цайг ууснаар хүний амьсгал уужирч улмаар хүчилтөрөгчөөр хангаж өгч байгаа юм.

Хүний биед хүчилтөрөгч хангалттай хэмжээнд хүрснээр хүн эрүүл чийрэг, бие махбодь нь тэнцэтгэл сайтай байна. Тиймээс уушгины цайг жилийн дөрвөн улиралд тогтмол хэрэглэх нь эрүүл мэндийн асар өндөр ач холбогдолтой. Тэжээхүйн ухааны онолоор уушги нь усан махбодьтой эрхтэн учраас намрын улиралд урьдчилан сэргийлэх эмчилгээ, сувиллыг хийх ёстой.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай, өдөр тутамд хэрэглэхэд амар хялбар байна гэдэг үүднээс анагаах цайны цуглуулгыг бүтээсэн.

Манай багш Монгол Улсын гавьяат эмч Х.Цэрэндоржийн үзэж байгаагаар “Анагаах ухаан” гэдэг нэгэнт өвчилсөн хойно нь анагаан эдгээх гэсэн ойлголт илт байна. Тэжээхүй ухаанд “Нэгэнт өвчилсөн хойно нь” гэсэн утга санаа нь далд дам, үүнээс наана. Эрүүл саруул аж төрхүйд хэрэгтэй бүхнээр тэжээн тэтгэх ухаан гэдэг нь харагдана. Юу юугаар тэжээн тэтгэх вэ гэвэл Агаар, ус, хоол хүнс, оюун ухаан, ухамсар, нар, сарны шим, хийн эргэлт,  бурханлаг дээд хүчээр гэх мэт.

Тиймээс бид ядаж хоол  хүнс, цаг улирлаар тэжээн тэтгэх ухааныг Монголчууддаа ойлгуулж өвдөхөөсөө өмнө нь өөрөө өөртөө оточ байх дадал зуршлыг хэвшүүлэхийг зорьж байна.

 

- Эдгээр бүтээгдэхүүний жорыг хэрхэн гаргасан нь сонирхолтой санагдаж байна?
- Хэрвээ та хүнсийг эм мэт хэрэглэхгүй бол, эмийг хүнс мэт хэрэглэнэ гэсэн үг бий. Эрт үед шорон болон эмнэлэг байгаагүй гэгддэг. Магадгүй энэ нь өвчлөл асар бага байсан гэсэн далд санааг илэрхийлж байна. Тэр үед байгалийн гаралтай хүнсээ л хэрэглэдэг байсан. Манай эмнэлэг дээр хорт хавдартай олон өвчтөн ирдэг. Монгол улс төрөл бүрийн хорт хавдрын нас баралтаар дэлхийд бараг тэргүүлж байна. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай, өдөр тутамд хэрэглэхэд амар хялбар байна гэдэг үүднээс анагаах цайны цуглуулгыг бүтээсэн.

Уг цуглуулгад уушгины цай, ядаргаа тайлах, дархлааны гэсэн 3 төрлийн цай багтдаг. Ядаргаа тайлах цай нь хамгийн үр дүнтэй цайнуудын нэг. Уг цайнд халгай, эмийн сөд, нарийн навчит хөвөн оройт, боролзгоно, нохойн хошуу гэх мэт 15 төрлийн ургамал ордог.  Нялх халгай нь төмөр ихээр агуулагддаг тул цусны гемоглобины агууламжийг их болгон цусны цагаан бөөмийн тоог ихэсгэнэ. Эмийн сөдөд аргаах бодис нь 18% хүрдэг биологийн идэвхит бодис өндөртэй. Нарийн навчит хөвөн оройт нь эсийг хамгаалах хамгийн чухал бодис бүхий антиоксидант ургамал гэгддэг. Далиу ягаан цэцгийн овгийн ургамал учраас хүчил төрөгч ихээр ялгаруулдаг органик хүчил төрөгч юм. Тархинд хүчил төрөгч, цусан хангамж дутагдснаас маш олон төрлийн тархины болон мэдрэлийн өвчнүүд үүсдэг.  Нохойн хошуу гэхэд алимнаас 100 дахин илүү С витамин агуулдаг.

Тиймээс цусан дахь холестриныг багасгах, эдийн нөхөн төлжилтийг сайжруулах зэрэг маш олон гайхалтай анагаах үйлчилгээтэй. Дөрвөн зуун жилийн түүхт жоруудыг орчин үеийн шинжлэх ухааны аргатай хослуулан Монгол гавьяат эмч П.Баатар болон манай эмнэлгийн судлаачид эдгээр цайны жорыг нь гаргасан юм. Манай ядаргааны цай нь нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, тархины цусан хангамжийн дутагдал, бөөр, уушигны замын өвчнөөс сэргийлж, эрүүлжүүлэх өндөр ач холбогдолтой ба гэр бүлээрээ сүүтэй цай шиг уухад үнэхээр сайхан амт, үнэртэй байдаг учраас гэр бүлээн тогтмол хэрэглээ болоосой гэж хүсдэг.

- Монголчуудын маань түгээмэл хэрэглэдэг байхуу цайны үнийг органик цайны үнэтэй харьцуулж хардаг нь анзаарагддаг л даа. Дотооддоо үйлдвэрлэж байгаа хэрнээ үнийн зөрүү их байна гэж шүүжлэх нь ч бий?
- Тийм хандлага мэр сэр ажиглагдсан шүү. Дэлхий нийтийг хангах хэмжээний цайны ургамлыг тариалж буй тохиолдолд асар их химийн бодис, түргэн ургуулах бордоо ашигладаг нь нууц биш болсон. Бидний эрхэм зорилго бол Монгол хүн бүрт эрүүл мэндэд дээд зэргийн ээлтэй бүтээгдэхүүнийг хүргэх шүү дээ. Тэгэхээр органик байдлаа хамгийн өндөр түвшинд хадгалах талаас нь бүх үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Тиймээс ч ургамлаа байгалийн өөрийнх нь шалгарлаар ургуулан, гар аргаар, ном журмынх нь дагуу бүтээдэг.

Бидний эрхэм зорилго бол Монгол хүн бүрт эрүүл мэндэд дээд зэргийн ээлтэй бүтээгдэхүүнийг хүргэх.

Эмчийн маань ургамлаа бэлтгэж буй техник нь ч өв уламжилж ирсэн арга барилаар явдаг. “Эх болсон зургаан зүйлийг аврахын тухайд таныг авч байна. Эргээд олон хүнд буян болох болтугай” хэмээн ерөөл, залбирлаа хэлээд түүж авдаг. Бүх зүйлийг анхнаас нь байгаль болоод хүний төлөө хийж, хамгийн сайн бодол, энергийг шингээн бүтээгдэхүүн маань бүтдэг юм.

- Ямар сайхан юм бэ. Хүнийг дотроос нь эрүүлжүүлэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гаднаас нь эмчлэхээр гоо сайхны бүтээгдэхүүн хийж байгаа гэж дээр хэлсэн. Ямар, ямар гоо сайхны бүтээгдэхүүн хийж байгаа вэ?
- Хүн хоол идэхэд хамгийн багадаа 10-30 минутын дараа гэдсэнд очиж задардаг. Харин арьсанд юм уу үсний хуйханд юм түрхэхэд 10 минутад шууд тухайн очих ёстой газартаа очдог. Хоолноос хурдан хүний биед очиж байна гэсэн үг л дээ. Учир нь хүний биед 5 сая гаруй арьсны нүх бий.

Түүгээрээ хүн эрдэс бодис уураг зэрэг арьсанд хэрэгцээтэй бүх зүйлсээ авч байдаг. Уламжлалт анагаах ухаанд дэвтээлэг засал буюу рашаан усанд орж арьсаар дамжуулан эмчилдэг арга байдаг. Орчин үеийн завгүй амьдралд хүн бүр цаг зарцуулаад дэвтээлэг эмчилгээ хийгээд байж чадахгүй. Тиймээс бид энэ эмчилгээг хамгийн хурдан хүнд хүргэх арга болох саван, тос, ванны бөмбөлөг зэргийг хийсэн.

 

- Гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эдээ хэрхэн бэлтгэдэг вэ?
- Монголчууд маань эрт үеэс гоо сайхандаа хонины сүүлийг өргөн хэрэглэдэг байсан. Энэ уламжлалаа алдалгүй авч явах хэрэгтэй. Учир нь хонь нь 300 гаруй төрлийн ургамал иддэг. Үүний 80 гаруй хувь нь эмийн ургамал байдаг гэсэн судалгаа бий. Тэрхүү ургамлын шим тэжээл бүхэн хонины сүүлэнд хуримтлагддаг. Тиймээс бид гоо сайхны анагаах бүтээгдэхүүнийхээ гол орцонд хонины сүүлний тосыг сонгон авдаг юм.

Сүүлний тосоо нарны гэрлийн тусгалын аргаар хайлуулж авч тосондоо хольдог учраас Д витамины агууламжтай, ханаагүй тосны хүчил ихтэй болдог онцлогтой. Хонины сүүлний нэг дутагдалтай тал нь арьсанд удаан шингэдэг. Харин манай органик тосны найрлагад монгол оронд маань ургадаг шимт ургамлууд болох халгай, чацаргана, зуун настын охь, хандууд ордог. Ингэснээр сүүлний тос арьсанд маш хурдан шингэж дээр дурдсан дэвтээлэг эмчилгээ болдог гэсэн үг. Хөшилт хуурайшилтыг арьсны хамгийн том дайсан.

Эдгээр зовиурыг арилгаж, анагаах зорилгоор бид “Цэцэгт нуга” хонины сүүлтэй тос, болон савангаа гаргасан. Энэхүү саван тос нь нялх, нярай хүүхдүүдэд онцгойлон маш их хэрэгтэй. Учир нь бид сүүлний тосоо зуны цагт нарны гэрлийн тусгалын уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан ашигладаг.  Хүний арьсанд гүн тэжээл өгөх хуурайшилт, язралтаас урьдчилан сэргийлэх юм. Энэ дашрамд хэлэхэд манай тосыг хэрэглэсэн нэг ч жирэмсэн ээжийн арьсанд язралт үүсээгүй мэдээг дуулгахад таатай байна.

- “Доктор Баатар” брэндийн ванны бөмбөлөг нь бусад органик бөмбөлгөөс юугаараа давуу вэ?
- Манай ванны бөмбөлөг нь тайвшруулж, зөөлрүүлэхээс гадна анагаах үйлчилгээтэй гэдгээрээ онцлогтой. Таван рашааны хандтай учраас булгаралт, хөшсөнийг тавиулж, арьсыг зөөлрүүлэн, харшил, маажуурыг анагаана.

Хүхэрт ус төрөгч, хужир давстай учраас арьсан дээр гарсан яр шарх, эмзэгшил, экземийг хатааж арьсыг тэжээж өгдөг. Байнга хөшиж хуян нь хөөрдөг, үргэлж ядардаг хүмүүс манай бөмбөлөгтэй ваннад нэг удаа хэрэглээд л сайхан амарчихлаа гэж их талархдаг шүү.

 

- Брэндийнхээ хөгжүүлэлт дээр хэр их анхаарч байгаа вэ?
- Манай компанийн эрхэм зорилго, алсын хараандаа байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүн хийнэ гэж тусгасан. Энэ чиг баримжаагаа үргэлж барьж явах болно. Тиймээс ч бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд дахин боловсруулагддаг материал сонгохыг хичээдэг. Загвар дизайн тал дээр анхаарч, мэргэжлийн компаниас зөвлөх үйлчилгээ аваад, бүтээгдэхүүний сав, баглаа боодлоо сайжруулаад явж байгаа.

Эхнээсээ манай саван, тос гэм мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд шинэчлэгдэн гараад эхэлсэн. Монголд ургадаг бүх төрлийн эмийн ургамлыг зуруулж бүтээгдэхүүнийхээ савыг хийсэн нь хэрэглэгчдэд их таалагдсан. Удахгүй бүх бүтээгдэхүүн маань шинэ дүр төрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэх болно. Мөн хэд хэдэн төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар судалгаа, шинжилгээ хийх шатандаа явж байна.

“Доктор Баатар” брэнд одоогоор Солонгос, Хятад зэрэг улсуудад зарагдаж эхэлсэн.

- Гадаадын улс орнуудаас танай бүтээгдэхүүнийг импортлох санал ирсэн гэж сонссон?
- Бид АНУ Колорадо мужийн органик хүнсний дэлгүүр, Солонгос, Япон Улсын Осака хот руу бүтээгдэхүүний дээжээ явуулсан. Явуулсан бүхий л газруудад үр дүн сайн гарсан гэдгээ мэдэгдсэн. Улмаар дээрх улсуудын судалгаагаар манай бүтээгдэхүүн эрүүл мэндийн ач холбогдлоороо өндөр оноо авсан. Тиймээс бидэнд санал тавин, одоо санамж бичгүүд, гэрээ байгуулах түвшиндээ явж байна. Одоогоор Солонгос, Хятад зэрэг улсуудад зарагдаж эхэлж байна.

Гадаадын хүмүүсийн хамгийн их гайхаж байгаа зүйл нь Монгол орны эмийн ургамлууд нь өөрийгөө хамгаалах элемент буюу дархлааг бий болгодог бодисын агууламж ихтэй байгаа явдал юм билээ.

 

- Цаашдын зорилгоосоо уншигчидтай маань хуваалцаач?
- Бид өнөөг хүртэл нэг ч удаа тасраагүй маарамбуудын тархинаас тархинд дамжуулан он цагийн хүнд бэрхийг туулан ирсэн эдгээр жорыг орчин үеийн технологитой хослуулан олон түмэнд хүртээлтэй болгож, хойч үедээ ойлгуулж, өвлүүлэн монгол хүн бүрт урт удаан, эрүүл саруул амьдрал бэлэглэхийг хүсдэг. “Одь Тан”эмийн үйлдвэр 200 гаруй төрлийн эм үйлдвэрлэх зорилго тавиад байгаа. Одоогоор 100 орчим төрлийн эм үйлдвэрлэж байна. Монголын эмнэлгүүд болон эм ханган нийлүүлэх компаниудтай хамтран ажиллахад бэлэн.

Монголчууд хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгт явмааргүй байна. Тиймээс энэ бүх сайхан жоруудыг биологийн идэвхт бүтээгдэхүүн болгож монголчууддаа эхэлж таниулж мэдүүлэхийг зорьдог. Хүмүүст нэг зүйлийг ойлгуулахыг маш их хүсч байгаа. “Доктор Баатар” брэндийн бүтээгдэхүүнүүд нь 400 гаруй жилийн турш хэрэглээд, амьдрал дээр батлагдаад ирчихсэн жор юм шүү. Үүнийг хүмүүс өдөр дутмынхаа амьдралд хэрэглээд өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлээсэй. Мөн уламжлалт эм, хүнсээ өдөр тутмынхаа энгийн хэрэглээ болгоосой. Уламжлалт эм нь 100 хувь байгалийн гаралтай учраас хүний биед үзүүлэх сөрөг нөлөө, эмнээс хараат болох гэх мэт асуудал байхгүй.

Түүнчлэн уламжлалт эм нь өвчний суурь шалтгааныг эмчилдэг. Гадаадын орнууд хөгжлийнхөө дээд түвшинд хүрээд эргээд харахаар байгалиасаа дэндүү холдоод, хэт их технологижиж органик байдлаа алдсанаа ухаардаг. Хөгжил дэвшил болоод байгалийн тэнцвэрийг анхнаасаа хадгалж чадвал эргээд органик бүтээгдэхүүнийг асар өндөр үнээр худалдаж авах шаардлагагүй шүү дээ. Үүнийг мөн хүн бүрт ойлгуулахыг хүсдэг дээ. Эцэст хэлэхэд бие эрүүл бол гоо сайхан, ухаан саруул бол цэцэн мэргэн байна.

- Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Санасан үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.
- Баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.