2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
06:00
S32
12°
07:00
S32
15°
08:00
S32
18°
09:00
S32
20°
10:00
S32
21°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S44
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN

 "Холлидэй инн" зочид буудалд

09:00-12:00 цагийн хооронд "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалт болно. 

ШУТИС-ийн төв байрны 3 давхарт Урлаг зааланд

09:00 цагаас БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна.

"Хуульчдын танхим"-д

09:00 цагт ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно. 

Блю скай-ын Кристалл хурлын танхимд

09:00-16:00 цагт Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн 7 хоногийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манлайлал семинар болж байна. 

Төрийн ордны хуралдааны А танхимд

09:30 цагаас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо "Хүнсний баяжуулалт, эрх зүйн орчин" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

НЗДТГ-ын "А" танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 

Монгол ньюс Мэдээллийн төвд

12:00 цагаас Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардаж мэдээлэл хийнэ.

Blue sky- ийн 3 давхарт

11:30 цагт МАХН,Ногоон нам, МҮАН, ИЗНН хамтарч Тунхаг бичигт гарын үсэг зурна. 

Соёлын төв өргөөнд

12:00 цагаас Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг болно.

НЦГ-ын 108 тоотод

12:00 цагт Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Офицеруудын ордонд

14:00 цагаас "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан "Монгол цэргийн дайчин уламжлал" үзэсгэлэнгийн нээлт болно. 

x