Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээнд 480 сурагч өрсөлдөв

ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2017-2018 оны хичээлийн жилийн “Улаанбаатар лиг” шигшээ тэмцээн өчигдөр “Буянт Ухаа” Спорт ордонд боллоо.

“Улаанбаатар лиг” волейболын VII удаагийн тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулсан:

Шилдэг сургууль:

  • Д.Болд захиралтай Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” 58 дугаар сургууль,
  • Д.Тунгалаг захиралтай Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль,
  • З.Болормаа захиралтай Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль,
  • Р.Цэдэндамбаа захиралтай Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль,
  • Ш.Сарантуяа захиралтай Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль,
  • А.Сүхболд захиралтай Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль,
  • А.Элбэг захиралтай Хан-Уул дүүргийн “Аварга” дунд сургууль,
  • Х.Батболд захиралтай Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль

Шилдгийн шилдэг сургууль:

  • З.Байгалмаа захиралтай Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль шалгарлаа.

Энэхүү тэмцээн энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдсан тэмцээнд 9 дүүргийн 110 сургуулийн 2,287 багийн 308,000 сурагч оролцсоноос шигшээ тэмцээнд охид, хөвгүүдийн шилдэг 32 багийн 480 сурагч өрсөлдлөө. 

Шигшээ тэмцээний охидын төрөлд:

  • IV байранд Д.Хүрэлноров дасгалжуулагчтай П.Энххүслэн ахлагчтай Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн “Сансрын цуурай” баг,
  • III байранд Б.Батцоож дасгалжуулагчтай У.Мөнхзул ахлагчтай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Боловсрол” баг,
  • II байранд Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Н.Булгансүрэн ахлагчтай Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн “Team 21” баг, 
  • I байранд Б.Батнасан дасгалжуулагчтай Б.Хулан-Эрдэнэ ахлагчтай Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн “Элит” баг шалгарлаа.

Шигшээ тэмцээний хөвгүүдийн төрөлд:

  • IV байранд Д.Батбаяр дасгалжуулагчтай Б.Билгүүн ахлагчтай Баянгол дүүргийн “Шинэ эрин” цогцолбор сургуулийн “Шинэ эрин” баг,
  • III байранд Л.Баатархүрээ дасгалжуулагчтай М.Гандираа ахлагчтай Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн “Тамир” баг,
  • II байранд Г.Жаргалсайхан дасгалжуулагчтай Б.Тэмүүлэн ахлагчтай Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн “Хурд” баг, 
  • I байранд Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Б.Тэнгис ахлагчтай Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн “TEAM-21” баг шалгарлаа.

Тэгш эрэгтэй тоглогч:

  • Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагч Д.Төр-Эрдэнэ,

Тэгш эмэгтэй тоглогч:

  • Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн сурагч Б.Должинсүрэн,

Шилдэг эрэгтэй холбон тоглогч:

  • Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагч Ц.Есөнтөмөр,

Шилдэг эмэгтэй холбон тоглогч:

  • Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн сурагч У.Мөнхзул,

Шилдэг эрэгтэй хамгаалагч:

  • Баянгол дүүргийн “Шинэ эрин” сургуулийн сурагч Т.Хангал,

Шилдэг эмэгтэй хамгаалагч:

  • Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн сурагч М.Мөнх-Ану,

Шилдэг эрэгтэй довтлогч:

  • Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн сурагч Б.Тэнгис,

Шилдэг эмэгтэй довтлогч:

  • Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн сурагч Б.Хулан-Эрдэнэ,

Эрэгтэй багийн Шилдэг дасгалжуулагч:

  • Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн “Team 21“ багийн дасгалжуулагч Д.Өлзийхутаг,

Эмэгтэй багийн Шилдэг дасгалжуулагч:

  • Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн “Элит” багийн дасгалжуулагч Д.Батнасан нар шалгарлаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.