2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

3,800 жилийн өмнө Японы аралд амьдарч байсан эмэгтэйн дүрийг сэргээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN

Японы судлаачид анх удаа Жомоны соёлын үед (Н.Т.Ө 8,000-Н.Т.Ө 300) хамаарах эмэгтэй хүний дүр төрхийг генетикийн шинжилгээнд тулгуурлан бүтээжээ.

Токио хотын Уэно дүүрэгт байрлах Шинжлэх Ухаан, Байгалийн Үндэсний Музейн судлаачид уг төсөлд оролцож, өнөөдөр бүтээсэн дүрээ танилцуулсан байна.

Генетикийн мэдээллийг 3,800 орчим жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн араа шүднээс авсан гэнэ. Уг эмэгтэйн араг ясны үлдэгдэл, гавал зэрэг нь Хоккайдогийн Ребунто арал дээрх Фунадомари гэх газраас олдож байжээ.

Тухайн үед амьдарч байсан эмэгтэй өнөөдрийн Япон хүмүүстэй харьцуулбал илүү бараан арьстай, цайвар хүрэн өнгийн нүдтэй, буржгардуу үстэй байсныг тогтоосон байна. Мөн цусны бүлэг нь A ба биеийн өндөр 140 см байсан гэж тооцоолжээ.

Эмэгтэйн сэргээн босгосон дүрийг энэ сарын 13-наас зургаадугаар сарын 17 хүртэл тус музейд байрлуулж, олон нийтэд үзүүлэхээр болсон байна.

 

 

Эх сурвалж: Asahi Shimbun

 

x