Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ

ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN

Corporate Convention Center-т

10:00 цагт ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө Хамтдаа шийдье" зөвлөгөөнийг зохион байгуулна.

Puma зочид буудлын хоёр давхарт “Imperial Hall”-д 

10:00 цагт Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ болно.

ГХЯ-ны "Номин" танхимд

10:00 цагт Монгол Улсын байгаль болон соёлын өвүүдийг Юнескод бүртгүүлсэн батламж гардуулах арга хэмжээ болно.

АТГ-ын хурлын зааланд

11:00 цагт Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "АТГ нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу?" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

Офицеруудын ордонд

11:00 цагт Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан “Хатан ижий” нарыг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Монголд ардын хувьсгалаас хойш анх удаа Лхаарамба цолтон төрсөн талаар "Сумади Гирди" төвөөс хэвлэлийн бага хурал хийнэ.