Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил Японы иргэн анх удаа Оскарын шагнал хүртжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы нүүр хувиргалтын мэргэжилтэн Казухиро Цужи хоёр хамтрагчийнхаа хамт өнөөдөр Оскарын шагнал хүртсэн нь тус улсын түүхэнд анхны тохиолдол гэнэ.

Тэрээр Британий мэргэжил нэгтнүүд болох Дэвид Малиновски, Люси Сиббик нарын хамт “шилдэг нүүр будалт, үс засалт” төрлийн шагналыг хүртсэн юм. Тэд “Darkest Hour” киноны гол дүрд тоглосон Гэри Олдмэныг хоёрдугаар дайны үеийн Британий ерөнхий сайд Уинстон Черчиллийн дүрд хувиргажээ.

Олдмэн өнөөдөр мөн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авсан юм.

 

Цужигийн бүтээсэн хөрөг барималууд, түүний дотор АНУ-ын ерөнхийлөгч асан Абрам Линкольны дүрийг харсны дараа Олдмэн түүнд хамтран ажиллах санал тавьж байжээ.

Нүүр царайны хувьд Черчиллтэй харьцуулахад эрс өөр Олдмэныг хувиргах нь маш хэцүү ажил байсан гэнэ. 48 настай Цужи Киотод төрсөн ба одоо Лос Анжелест оршин суудаг юм. Тэр 2007, 2008 онуудад “Click”, “Norbit” кинонуудад гүйцэтгэсэн нүүр хувиргалтын ажлуудаараа Оскарт нэр дэвшиж байсан ажээ.

 

Эх сурвалж: Japan Times