Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аян нээлтээ хийнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд

09:00 цагт Ноён уулын 36 дахь шүүх хурал болно.

ШУА-ийн байранд

09:30 цагт Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулж цахилгаан станц барих асуудлаар Монгол-Хятадын эрдэмтэд хэлэлцүүлэг хийнэ. 

МҮХАҮТ-ын Их танхимд

09:30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар бизнес эрхлэгчидтэй уулзаж, Татварын гурван хуульд өөрчлөлт орж байгаа асуудлаар санал солилцоно.

Нийслэлийн Иргэний танхимд

10:00 цагт Нийслэлийн цагдаагийн газраас "Гар утас худалдан борлуулдаг аж ахуй нэгж, иргэдэд хууль сурталчлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах" сэдэвт зөвлөгөөн болно.

БОАЖЯ-ны 2 давхарт

11:00 цагт  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар ЕБС-ийн дундаас ахлах ангийн сурагчдын дунд эко клуб байгуулах зарчмаар "Ногоон пасспорт" санаачилгыг эхлүүлэх гэж байна. Энэ хүрээнд хийх эхний ажил болох сурагчдын дунд хуруу болон товчин зай цуглуулах хайрцагны дизайн гаргах уралдаан зарлаж байгаа мөн энэ сарын 17-нд эко клубын сурагчдын чуулганыг хийх гэж байгаа талаар мэдээлэл өгнө.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт "Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөн"-өөс Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулга уулзалт болон 2018.3.9-нд "Эсэргүүцэж байна" цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Нууц мега төслүүдийг илчилж, хуйвалдсан улстөрчдийг шалгуулах асуудлаар иргэний хөдөлгөөнүүд хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

Отгонтэнгэр их сургуулийн спорт зааланд

13:00 цагт ХНХЯ, ЗГХА Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан орон даяар "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Аяны нээлт өнөөдөр болно. 

Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байранд

14:00 цагт Монгол Улсыг зохиомлоор дампууралд хүргэсэн, АН, МАН-ын нэрээр халхавчлан ард иргэдийг хууран мэхлэх арга замаар төрийн эрх мэдэлд гарч ирсэн эрх мэдэлтнүүдийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгөх талаар иргэн Энхболд хэвлэлийн бага хурал хийнэ.