Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Та ямар давс хэрэглэдэг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 27
Сурталчилгаа

Хүн төрөлхтөн давсыг эрт цагаас хоол хүнсэндээ амт нэмэх эрхэм нэгэн жор болгон хэрэглэсээр хэдэн мянган жилийг өнгөрөөжээ.

Давс дотроо олон төрөлтэй. Жишээ нь: Бидний өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг нунтаг цагаан давс, энэ нь амт чанар сайтай бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй байдаг. Чулуун давс буюу дөрвөлжин талст хэлбэрийн давс, бор давс буюу байгалийн давс, жамц давс буюу хоолны чулуун давс, иоджуулсан давс буюу бамбай өвчнөөс сэргийлэх зорилгоор иодоор баяжуулсан хүнсний давс гэж ангилж болно. Жамц давс нь байгаль дээр ургадаг учраас магни, калци, кали зэрэг хүний биед ашигтай эрдэсүүдээр баялаг юм.

Хүнсэнд хамгийн тохиромжтой, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй онцлох давс нь шүдэн уулын жамц давс  юм. Харин уламжлалт анагаах ухаанд давсыг мөн л олон хэсэгт хуваан үздэг бөгөөд үүн дотроо шүдэн уулын жамц давсыг онцгойлон тэмдэглэсэн байдаг. Ингэхдээ үүнийг хий дарна, хоол шингээлтийг сайжруулж галын илчийг тэтгэнэ, цанхайж дүүрэх, суулгах, хордлого, эс шингэх, ходоодны хүйтэн өвчний үед тустай хэмээжээ.  

Аливаа зүйлийг тунг нь тааруулбал эм, хэтрүүлээд байвал хор болдог учир давсыг гурван цагаан хорын нэгд үздэг.

Гэвч бид хүнсэндээ давсыг далд хэлбэрээр хэтрүүлэн хэрэглэсээр ирсэн. Хиам, зайдас, зайрмаг, нөөшилсөн бүтээгдэхүүн, чихэр, шоколад гээд олон бүтээгдэхүүнд түүний агууламж өндөр байдгийг олон хүн анзаардаггүй.

ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг. Гэвч Монгол Улсад 2.5 дахин их буюу 11.5-11.5 грамм байна. Мөн аймаг бүрийн онцлогоос үүдэн давсны хэрэглээ өөр байгаа юм. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм байгаа аж. Давсны хэрэглээ өндөртэйгөөс үүдэн хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин буюу цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлж байна.

 

Эрүүл мэндийн “Hedu.mn” сайтад дурдсанаар эрүүл хүн 5-8 литр цустай бөгөөд үүний 3.8 литр нь  судсаар эргэлдэж байдаг. Давс дахь натри нь өөртөө усыг татдаг энэ нь эсэд агуулагдах усыг өөртөө татаж эс завсрын шингэнээр дамжиж цусны эзэлхүүн нэмэгддэг байна.

Судсаар гүйх цусны хэмжээ ихэссэнээр түүнийг шахахын тул зүрхний ажиллагаа ердийнхөөс ачаалалтай болох ба их цусыг шахахын тулд өндөр даралт хэрэг болно. Энэ нь цусны даралт ихсэх үндэс болдог аж.

Иймд давсны зохистой хэрэглээтэй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Үүн дотроо эрдэс бодисыг нь шигшээгүй, байгалийн хэлбэрээр нь идэж, мөн тун хэмжээг нь тааруулж заншвал урт наслахад тустай билээ.

Тэгвэл жамц давс үйлдвэрлэлийн явцад “боловсруулалтанд” орсон ч эрдэс шимт чанар болох кали, калци, магни зэргээ алдалгүй хадгалсаар байдаг учраас энэ цагийн чухал хүнсэнд тооцож болох юм. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Төрийн соёрхолт, академич Л.Хүрэлбаатарын тэмдэглэснээр жамц давс кальциар баялаг учир ясны сийрэгжилт, цус багадалтаас сэргийлэхээс гадна булчин болон зүрхний үйл ажиллагааг тэтгэдгийг нэгэн бүтээлдээ онцолсон нь бий.

Харин хүнсний технологич Ч.Оюуны өгүүлсэнээр жамц давс нь ардын уламжлалт эмнэлэгт судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр идээт үрэвсэл анагаах эмийн шинж чанар нь мэдэгдсэн. Тиймээс жамц давсыг эмчилгээнд их ашиглаж байна. Түүнээс гадна ходоод болон амны хөндийн үрэвсэлтэй хүмүүс долоож, шүд нь өвдсөн хүмүүс зууж, хоолойны өвчтэй болон махтай хүмүүс өдөр бүр жамц давстай усаар хоолойгоо зайлснаар хоолойны мах нь хатах ач холбогдолтой. Мөн даралт ихэссэн үед жамц давсан дээр гишгэвэл даралт буурч, биед нэг талаараа массаж болж өгдөг” гэжээ.

Манай орон бол цэвэр усны хагалбар нурууг хоймортоо залсан эх нутаг гэдгээс гадна Ази тивийн жамц давсны хэрэглээг дангаараа хангах хэмжээний нөөцөөрөө дэлхийд алдартай. Энэ үүц Увс аймгийн Тагнын нурууны салбар уулсын дунд оршин буй Шүдэн ууланд бий. Энэ уулыг хэдэн сая жилийн өмнө тэнгисийн ёроолд ургасан гэж үздэг бөгөөд тэнгисийн ус ширгэхэд үлдэж хоцорсон давст уул ч гэж болно. Монгол орны бусад давсан ордыг бодвол насжилтын хувьд хамгийн эртнийхэд тооцогддогоос гадна дэлхий даяар судлагдсан давсны томоохон ордуудаас хүний биед хэрэгтэй эрдэс, давсын агууламжаар өндөрт тооцогддог.

 

Шүдэн уулын жамц давсыг өдөр тутамын хэрэглээндээ хэвшүүлэхийг хүсвэл “Монос хүнс” компанийн үйлдвэрлэсэн “Өег” цайг уувал илүү тохиромжтой. Сулийн гурил, халтар арвайн гурил, Цайдам нуурын хужир, Шүдэн уулын жамц давс, сарлагийн өрөм гээд монгол түмний идээ ундааны дээдийг шингээсэн цайны дээж гэж хэлж болох юм.  Энэ орцууд нь ядаргаа тайлахаас гадна ихээхэн тэжээллэг чанартай. Ийм болохоор хөхүүл эхчүүд уухад сүү оруулах, тамир нэмэх тустай. Мөн нэг ширхэг эко Өег цайнд 0,06 грамм жамц давс буюу хлорт нарти агуулагдсан байдаг. ДЭМБ-ын зөвлөмжид дурьдсан нэг хүний өдрийн дундаж давсны хэрэглээ нь 5-6 гр байдаг бол 1 ш Эко Өег цай ууснаар зохистой хэрэглээнийхээ 1,2%-г авах боломжтой.

 

Мөн харвалтаас сэргийлж, ходоод дотор эрхтэнийг цэвэрлэж, хордлого, ядаргаа тайлж, цөс хөөх шидтэй учраас өег цайны найрлаганд цайдам нуурын хужир зүй ёсоор оржээ.

Үүнээс гадна өдөр бүр шигшсэн давс идэж, байгалиасаа улам холдохын оронд өглөөдөө өөртөө ганцхан минут зориулаад жамц давс долоож заншаарай. Хоолой өвдөхгүй, ханиад хүрэхгүй.

Үүний дээр нөөшилсөн хүнс, зайрмаг, чихэр, шоколадны хэрэглээндээ анхаарч зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Эдгээрт давсны хэрэглээ өндөр байдаг бөгөөд үүнийгээ чихрийн агууламжаар дардаг гэдгийг дурдах хэрэгтэй. Иймд аль болох байгаль дээрх цэвэр байдлаараа байгаа хүнсийг өдөр бүр хэрэглэж заншаарай.

Дүгнээд хэлэхэд, өөртөө хайртай хүн эрүүл амьдарч, бусдад аз жаргал түгээдэг гэдэг дээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.