Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин БНХАУ-ыг ээлж халаагүй удирдах замаа засах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын Коммунист Намын Төв Хороо тус улсын үндсэн хуульд оруулах багц өөрчлөлтийн саналыг өчигдөр буюу Ням гарагт олон нийтэд зарлалаа.

Өөрчлөх заалтуудын нэг гол зүйл нь БНХАУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн дахин сонгогдох хязгаарыг цуцалсан явдал байв.

Одоогийн үндсэн хуульд “БНХАУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын сонгуулийн хугацаатай адил байх ба дараалан хоёроос дээшгүй удаа дахин сонгогдож болно” гэж байгаа юм.

Харин шинэ саналаар бол дараалан хоёр удаа сонгогдох хязгаарыг хасаж, ямар нэг хязгаар тавиагүй байна.

Өөр нэг чухал өөрчлөлт нь үндсэн хуульд Ши Жиньпиний Хятадын онцлогтой социализмийн тухай онол, мөн хөгжлийн шинжлэх ухаанч үзлийг тусгахаар болжээ.

Ингэснээр Ши Жиньпин өөрийн эрх мэдлийг өргөжүүлж, Мао Зэдунаас хойш төрсөн Хятадын хамгийн хүчирхэг удирдагч болж байгаа юм. Үндсэн хуульд орох бусад өөрчлөлтүүдэд:

  • Социалист үнэт зүйлсийг үндсэн хуульд нэмэх
  •  Хятадын онцлогтой социализмийн онолын гол тодорхойлогчоор Коммунист Намыг тунхаглах
  • Төрийн бүх байгууллагууд ажлаа авахдаа олон нийтийн өмнө тангараг өргөдөг болох
  • Том хотуудын өөртөө хууль тогтоох эрх мэдлийг нэмэгдүүлэх
  • Төрийн байгуулалтын бүтцэд Хяналтын Зөвлөл хэмээх шинэ байгууллагыг нэмэх зэрэг багтжээ.

 

Эх сурвалж: Xinhuanet