Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Сигал шинэ крипто валютын нүүр царай болох гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед “Bitcoiin” (Bitcoiin2Gen) гэж өөрийгөө нэрлэсэн шинэ крипто валют зах зээлд гарах гэж байгаагаа зарлаад байгаа. Биткоины нэрэнд нэг илүү “i” үсэг нэмсэн нь өөрийгөө 2 дахь үеийн Биткоин гэж үзэж байгаатай холбоотой гэнэ.

Тэгвэл энэхүү нууцлаг, маргаан дагуулсан бүтээгдэхүүнийг дэлхий дахинд төлөөлөх элчээр 90-ээд оны тулаант киноны од, бидний сайн мэдэх жүжигчин Стивен Сигал болж байгааг тэр өөрийн твиттер хуудсанд өнөөдөр мэдээлжээ.

Хэдийгээр хамгийн том крипто валют Биткоины нэрийг ашигласан ч энэ нь ethereum-ийн дэд бүтцийг (блокчэйн сүлжээ) ашиглах гэнэ. Өөрөөр хэлбэл ICO (Initial Coin Offering) замаар зах зээлд гарах бололтой.

Тус бүтээгдэхүүний сайтад хөрөнгө оруулагчдад ямар өгөөжтэйг зөвхөн тайлбарласан бол техникийн болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл огт байхгүй байгаа нь сэжигтэй байгаа юм.

АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард олны танил хүмүүсийн сурталчилж байгаа крипто валютын талаар анхааруулга гаргаж байв. Уг анхааруулгад “хэрвээ олны танил хүн дэмжиж байгаа крипто валютынхаа эзэмшигч компаниас хэр хэмжээний төлбөр, ямар замаар, шууд болон шууд бусаар авснаа нийтэд дэлгээгүй бол хууль бусад тооцно” гээд иргэддээ болгоомжтой хандахыг сануулжээ.

 

Эх сурвалж: Mashable