2018/05/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B05
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B34
УЛААНБААТАР
24°
|
17:00
S26
18:00
S101
19:00
S101
20:00
S28
21:00
S26
22:00
S28
23:00
S44
00:00
S28
01:00
S44
-1°
02:00
S44
-1°
03:00
S44
-2°
04:00
S32
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдлаа

ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2018.02.14/ баталлаа. 2023 он хүртэл бүх нийтийн эрх зүйн боловсролыг таслалтгүй дээшлүүлэх тогтолцоо бүрдүүлж, бэхжүүлэх чиглэлээр 105 арга хэмжээ хэрэгжүүлэх юм.

Эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, сургалт, туслалцаа, судалгаа хийх нь бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гол арга зам гэж үзэж байна. Хууль зүйн туслалцааны хоёр шатлалтай үйлчилгээг хөгжүүлэх, анхан шатны зөвлөгөө, үйлчилгээг хуульчид, өмгөөлөгчдөөс гадна эрх зүйн хөтөч, клиник сургалтын төвүүдээр үзүүлэхээр хөтөлбөрт тусгажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, хөрөнгөөс санхүүжүүлэх юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр эрх зүйн боловсролын үндэсний тогтолцоо бүрдэж, мэдээлэл, сургалт, сурталчилгааны нэгдсэн сүлжээ, боловсон хүчин, материаллаг бааз бий болно. Цаашид иргэдийн эрх зүйн боловсролыг тасралтгүй хөгжүүлэх төлөвшүүлэх нөхцөл бүрдэж, хүний эрхийг хамгаалан бэхжүүлэхтэй холбоотой хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд бодитой ахиц, дэвшил гарна гэж Засгийн газар үзжээ.

x