Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын барилдааны тасалбарыг Бөхийн өргөөний кассаар худалдаална

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагт Бөхийн өргөөнд болох билээ.

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд 256 бөх хүч үзэх юм.

Барилдааны тасалбарыг маргааш өглөө 09:00 цагаас эхлэн Бөхийн өргөөний кассаар худалдаална. 

Үнийн хувьд суудлын зэрэглэлээс хамаарч 25,000-35,000 төгрөгийн үнэтэй байх юм байна.