2018/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
17:00
S26
26°
18:00
S28
26°
19:00
S28
24°
20:00
S44
21°
21:00
S44
17°
22:00
S44
14°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S28
04:00
S28
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд анх удаа Олимпийн наадмаас карлингийн төрлөөр медаль хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

Пёнчанд болж байгаа өвлийн олимпийн наадмын карлингийн төрөлд ОХУ-ын тамирчид түүхэндээ анх удаа медаль зүүлээ.

Холимог хосын тэмцээнд өнөөдөр өрсөлдсөн Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нар Норвегийн хосыг 8:4 харьцаагаар ялж хүрэл медаль зүүсэн юм. Эрэгтэй, эмэгтэй тамирчид хамтарч өрсөлддөг холимог хосын тэмцээн энэ удаагийн олимпийн наадмаас эхлэн зохион байгуулагддаг болж байгаа.

Оросын хосууд 2010, 2016 онуудад дэлхийн аварга болж байжээ. Одоо хоёул 25 настай Александр, Анастасия нар зөвхөн мөсөн талбайд биш, амьдрал дээрээ ч хосууд юм. Тэд өнгөрсөн оны зун хуримаа хийсэн байна.

Карлингийн нэр алдраасаа гадна Анастасия Брызгалова нь гоо сайхан дүр төрхөөрөө Анжелина Жоли, Меган Фокс зэрэг одуудтай жишигдэж, дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татдаг юм.

 
 

2nd Mixed Doubles Curling Challenge 2017 #teamrussia #mixeddoubles #curling

A post shared by Anastasia Bryzgalova (@a_nastasia92) on

Холимог хосын карлингийн тэмцээний алтан медалийн төлөө Канад, Швейцарийн багууд өнөөдөр өрсөлдөнө. Тэд хоёул олимпийн алтан медаль хүртэж байсан туршлагатай багууд юм.

Оросын карлингийн тамирчид өнөөдөр анх удаа олимпийн наадмаас медаль зүүж байгаа. Өмнө нь тус улсын эмэгтэй баг Европын хоёр удаагийн аварга болж, 2014 онд дэлхийн аварга болж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

x