2018/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.95₮
B30
УЛААНБААТАР
27°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
11°
|
23:00
S44
15°
00:00
S44
14°
01:00
S32
12°
02:00
S44
11°
03:00
S44
11°
04:00
S44
10°
05:00
S44
10°
06:00
S44
10°
07:00
S44
12°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: МАХН-ын Их чуулган итгэл төрүүлсэн хурал боллоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 МАХН-ын дарга Н.Энхбаяр “Юуны өмнө МАХН-ын Их чуулган итгэл төрүүлсэн хурал болсон гэж үзэж байна. Монгол Улсын цаашдын хөгжлийн гарцын талаар хэлэлцэж, түүндээ өөрсдөө итгэж, ард түмэнд итгэл төрүүлсэн хурал боллоо гэж үзэж байгаа.

Манай улсын хөгжлийн гарц бол залуучууд. Тэд дээд боловсрол эзэмших ёстой. Дээд боловсролын зардлыг улсаас гаргадаг болъё гэсэн зарчмыг бид Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. 

Дээр нь ядуу амьдралтай хүмүүсээ бүгдээрээ харж хандъя. Залуу гэр бүлийг дэмжиж орон сууц үнэгүй өгөх зэргийг Үндсэн хуульд тусгаж өгөх санал гаргасан. Улс орноо өөд нь татах бүрэн бололцоо бидэнд байна. Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахыг хүсэж байгаа хүн бүхэн бидний Үндсэн хуулийн шинэ төслийг хэлэлцэх болов уу гэж найдаж байгаа” гэлээ.

МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталлаа

 

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал "МАХН-ын Их чуулган энэ сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдлаа. Хуралд нийт төлөөлөгч 1,020 оролцсон. Их чуулганаар Монгол Улсын цаашдын хөгжлийн гарц шийдэл, Бага чуулган, гүйцэтгэх товчооны ажлыг хэлэлцсэн.

Ингээд бид намын даргаараа Н.Энхбаярыг улираан сонголоо. Намын даргыг сонгох үеэр заалнаас хүн дэвшээгүй. Түүнчлэн зохион байгуулалтын ажлыг хэлэлцэж 181 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулганы гишүүдээ сонгосон.

Мөн намын хяналт ёс зүйн хорооны 11 гишүүнийг сонгосон байгаа. МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталлаа. Их чуулганы хоёр дахь өдөр Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийг хэлэлцсэн.

Салбар хуралдаануудыг зохион байгуулж, нийт ард түмэнд уриалга гаргасан. Үндсэн хууль нь шинэ бөгөөд хариуцлагын тогтолцоог Монголд бий болгож, өнөөдрийн хямралаас гарах гарц юм гэдэг шийдлийг чуулганаар хэлэлцсэн" гэв. 

МАХН парламентад суудалтай хэвээрээ байгаа

 

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “МАХН парламентад суудалтай хэвээрээ байгаа. Харин тэр төлөөллийг өөрчлөх үү үгүй юу гэдэг нь дараагийн асуудал.

Манай намыг парламентад төлөөлж байгаа хүн бие дааж сонгогдоогүй. Орхон аймгийнхан МАХН-д саналаа өгсөн. Энэ утгаараа гишүүнийг эгүүлэн татах эсэхийг нам дотроо хэлэлцэнэ” гэв.

x