2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
27°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
13°
16:00
S32
20°
17:00
S32
21°
18:00
S32
21°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32
03:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д суралцахыг хүсч буй залууст мэдээлэл өгөх өдөрлөг болно

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN

БНХАУ дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон тус улсад суралцахаар зорьж буй залууст зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. 

Энэ жилийн өдөрлөг хоёрдугаар сарын 11-ний 11:00-16:00 цаг хүртэл Тусгаар тогтнолын ордны 3-н давхрын танхимд болно.

Өдөрлөгийн үеэр Хятад улсад суралцахад юуг анхаарах, зуучлалын байгууллага гэж юу вэ, Тэтгэлэгт хэрхэн хамрагдах, сургуульдаа хэрхэн амжилттай бүртгүүлж урилга авах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Хятад улсын боловсролын тогтолцоо ямар байдаг, тус улсад суралцахын давуу тал зэргийг мэдэж авах боломжтой.

Мөн Бээжин, Шанхай, Хөх хот, У Хань, Нан Жин, Ханжоу, Жи Нан, Тянь Жин, Чин Дао, Да Лянь, Тун Ляо, Шэн Ян, Харбин, Чан Чун, Чинхуандао, Гуанжоу, Хэфэй, Ши Ан, Ланьжоу, Чон Чин зэрэг 23 хотод амжилттай суралцаж буй шилдэг оюутнуудаас өөрийн хүссэн мэдээллээ биечлэн лавлан асууж болно. 

Энэхүү өдөрлөг залууст үнэн зөв мэдээллийг түгээж, тэтгэлэгтэй холбоотой залилан, зуучлал зэргээс урьдчилан сэргийлж, БНХАУ-н тэтгэлгүүдэд хэрхэн хамрагдах талаар зааварчилгаа өгч, тус улсад суралцах бодит чиглэлийг олоход тус нэмэр болох үүднээс зохиогдож буй юм.

 

Эх сурвалж: БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо

x