Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Орос эрдэмтдийн хамтын бүтээл хэвлэгдэн гарлаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ШУА-иас эрхлэн Монгол,Оросын эрдэмтдийн бүтээл “Пойменные луга северной Монголии /Монголын хойд хэсгийн татмын нуга/ номыг орос хэл дээр хэвлэн гаргажээ.

Түүнийг Монголын эрдэмтэн академич Ч.Содномцэрэн, доктор Ш.Цоож, Д.Баясгалан, Оросын эрдэмтэн Н.Н.Слемнёв, С.Н.Шереметьев нар хамтран зохиосон байна. 

Тус бүтээлд Монголын Сэлэнгийн сав газрын татмын нугын ургамлын биологи, экологийн онцлог, фотосинтез, усны солилцоо, тэжээллэг чанарыг судалсан олон жилийн судалгааны дүнг нэгтгэн оруулжээ.

Энэ бүтээл нь Монгол, Оросын эрдэмтдийн Монгол орны татмын нугын талаар гаргаж буй хоёр дахь боть ном юм.