Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Роснефть" компани манай улсад салбараа нээж магадгүй

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг

ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж, холбогдох албаныхантай уулзжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл өгөх боломжгүй гэв. Хэлэлцээр албан ёсоор дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх гэнэ.

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсон энэ үед манай улсын шатахууны дийлэнхийг хангадаг "Роснефть” компани ямар хэлэлцээ хийж байгаа нь сонирхол татаж буй.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Роснефть" компани манай улсад салбараа нээж магадгүй аж. Учир нь тус компани зах зээлийн үнээс хямд өртгөөр шатахуун борлуулах салбараа манай улсад нээх талаар урьд нь хоёр ч удаа хүсэлт гаргаж байжээ.

Зураг