2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
27°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
13°
16:00
S32
20°
17:00
S32
21°
18:00
S32
21°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32
03:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай гэв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 11-нд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж найман багц саналыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад хүргүүлсэн. Нийслэлийн удирдлагууд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлсэн саналуудыг хуулийн төсөлд  тусгах боломжтой саналуудын талаар  ярилцлаа.

Энэ үеэр нийслэлийн удирдлагууд  хуулийн төслийн ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан найман багц саналын долоон саналыг хуулийн төсөлд тусгаж, санал хураалгахад бэлэн болсон гэдгийг танилцууллаа. Уулзалтын үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийслэлийн удирдлагуудын статусыг,  нийслэлийн хөрөнгийн асуудал болоод дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай байгааг мөн хэллээ. 

x