Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой 7,000 гаруй зөрчил илэрчээ

ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж байгаатай холбогдуулан Замын цагдаагийн хэлтсийн нийт 400 гаруй алба хаагч нийслэл хотын 130 гаруй уулзвар, цэгт үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 7,000 гаруй зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллав.

Харин Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 472 дуудлага бүртгэгдсэн байна.

Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ. 

Тухайлбал, СХД-ийн нутаг Баянхошууны зам “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн замд амины H.Sonata-5 маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 58 настай эмэгтэй Б-н амь насыг хохироосон байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж эхэлжээ. 

 

Эх сурвалж: ЗЦА