Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Монголдоо хамгийн сайн зэрэглэлтэй банк боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

2018 оны 1 сарын 30. Олон улсын үнэлгээний Мүүдиз (www.moodys.com) агентлагаас ХасБанкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3 (тогтвортой) болгон сайжрууллаа. Ингэснээр ХасБанк Монгол Улсын банкны системдээ хамгийн сайн зэрэглэлтэй банкуудын нэг болж байна.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3 болгон шинэчлэн тогтооход банкны активын чанар нь системийн дунджаас илүү хурдацтай сайжирсан, өөрийн хөрөнгийн хүрэлцээ байнга өндөр түвшинд байсан болон улсын зээлжих зэрэглэл нэг шат дээшилсэн зэрэг эерэг хүчин зүйлүүд нөлөөлснийг уг тайланд онцлон дурджээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Fitch Ratings (www.fitchratings.com) агентлагаас мөн ХасБанкны зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” төлөвөөс нэг шатлал ахиулж “Эерэг” болгож өөрчилсөн билээ.

Зээлжих зэрэглэл ийнхүү сайжрах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, олон улсын зах зээлээс татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өртөг буурах, улмаар дотоодын иргэн, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүү буурахад эергээр нөлөөлөх болно.

Амьдралд – ашид хамтдаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.