Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

10:00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 45 эко сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сурагчдын хүрээлэн орчны судалгаа шинжилгээ хийхэд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатад хууль бусаар томилогдсон даргын талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт МУИС-ийн багш, ажилтнуудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:30 цагт УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эргүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл хийнэ.