Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж сайд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийн маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн маргаантай холбоотойгоор тус үйлдвэр санхүүгийн битүүмжлэлд орсон тухай бид мэдээлсэн билээ. 

Энэ асуудлаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр "Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол цэвэр "Эрдэнэт үйлдвэр", "Стандарт" банк хоёрын асуудал. 

Тэр баталгаа гаргасан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг 2013 оны үед үүссэн, АТГ-т шалгагдаж байгаа.

Шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбоотой алданги, хүү зэрэг байдаг. Яг тэр битүүмжилсэн гэдэг нь худлаа. Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн ч олигтой юм болоогүй шинжтэй. 

Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн яригдаад байгаа зүйл нь алданги, хүү, торгууль гэсэн юмнууд. Тэрэн дээр нь "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн "Стандарт" банктай ярих бололцоо байгаа. 

Үүнд нууцалсан зүйл байхгүй. Байнга л ярьж, Ардчилсан намынхан улс төржүүлээд байгаа юм билээ" гэв. 

Эргэн сануулахад “Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Английн “Стандарт” банкнаас 102 сая ам.долларын зээл авч байсан бөгөөд энэхүү маргаан одоо болтол үргэлжилж байна.