2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
12°
11:00
S32
14°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн маргааш эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN

“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн Улаанбаатар хотноо энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Зөвлөгөөн нь дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодруулах зорилготой аж.

95 төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулийн төлөөлөл нийт 870 гаруй багш, судлаач, эрдэмтэн зөвлөгөөнд оролцох юм байна.

“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн:

  1. “Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт”,
  2. “Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл”,
  3. “Дээд боловсрол-Багшийн хөгжил”,
  4. “Дээд боловсрол-Оюутны хөгжил”,
  5. “Дээд боловсрол-Судалгаа, инноваци” гэсэн таван салбар хуралдаантай.

Салбар хуралдаанууд МУИС-ийн Номын сан болон, Эрдмийн танхимд нэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болно.

Түүнчлэн 50 орчим их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын бүтээлийн үзэсгэлэн МУИС-ийн Номын санд 1 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд гарна.

x