Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Фил Нэвилл шинэ ажилдаа орлоо

SPS телевиз
2018 оны 1 сарын 24
SPS
Зураг зураг

Английн шигшээ баг болон Эвертон клубт хүчин зүтгэж байсан Фил Нэвилл улсынхаа төлөө дахин ажиллахаар болжээ. Тоглогчийн замналаа 2013 онд өндөрлүүлснээс хойш Манчестер Юнайтед, Сэлфорд Сити, Валенсиа клубуудын дасгалжуулагчийн багт ажиллаж байсан тэрбээр Английн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон байна.

Өмнө нь эмэгтэйчүүдийн шигшээ багийг Марк Сампсон удирдаж байсан бөгөөд 2017 оны ЕАШТ-ий хагас шигшээ шат хүртэл багаа хөтөлж чадсан хэдий ч ажлаа алдсан юм.

Харин түүний орыг залгах Фил шинэ ажлынхаа талаар “Үндэсний шигшээ багаа удирдахаас илүү нэр төрийн хэрэг гэж үгүй шүү дээ. Англи орноо дахин төлөөлөх болсондоо баяртай байна. Манай шигшээ багийн бүрэлдэхүүн амжилтад хүрэхэд асуудалгүй. Би тэднийг дахин нэг шат ахиулна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Фил Нэвилл 2021 оны ЕАШТ-ий дуусах хүртэл шигшээ багийг удирдах бөгөөд түүнийг хүлээж буй хамгийн эхний том сорил нь 2019 онд Франц улсад явагдах ДАШТ юм.

Зураг