Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 23: Хувийн нэр хүнд болон нийгмийн сайн сайхан

ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
 

 -Ёс зүйтэй нийгэмд нийтийн сайн сайхан нь хувь хүний нэр хүнд дээр тулгуурладаг-

Эх орондоо болон ажиллаж буй байгууллагадаа хэрэгтэй сайн зүйлийг хийхэд хичээнгүй хөдөлмөр, сайн менежментийн чадвар, өндөр хариуцлага, алсын хараа шаарддаг. Энэ бол төгс төгөлдрийн нийлбэр юм.

Эд бүгдийг амжуулахад хүрсэн бүхнээ алт болгон хувиргагч "философийн чулуу" хэрэг болно. Хэрэв менежмент байр сууриа алдмааргүй байгаа бол хийж буй ажлаа алтан гадастай зүйрлэн, үүндээ хүрэхийн тулд зүтгэх, мөн тодорхой хэмжээний амжилт гаргах хэрэгтэй болж байгаа юм. Учир нь удаан оршин тогтнох, зөв, ёс зүйт нийгэмд нийтийн сайн сайхан нь хувь хүний нэр хүнд дээр тулгуурладаг.

Аливаа удирдагч бүлэг нийтийн сайн сайхан бол өөрсдийнх нь зорилготой юм гэдгийг баттай хэлж чаддаг байх хэрэгтэй. Энэхүү үзэл нь удирдлагыг хүчтэй болгох цорын ганц арга зам бөгөөд эхний алхам нь үүнийг бодит байдал болгох юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Байгууллага тань олон нийтийн сайн сайхныг бодолцоогүйгээс амжилт олохгүй байгаа эсвэл хэдийнээ бүтэлгүйтсэн гурван бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг жагсаан бич.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.