Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан жил бүр болдог уламжлалтай билээ.
Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байсан юм.
Харин энэ жил ШХАБ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох энэхүү уулзалтдаа урьжээ.
ГХЯ-ны зүгээс тус уулзалтын бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар өнөөдөр салбарын сайд мэдээллээ.