2018/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.95₮
B30
УЛААНБААТАР
27°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
11°
|
23:00
S44
15°
00:00
S44
14°
01:00
S32
12°
02:00
S44
11°
03:00
S44
11°
04:00
S44
10°
05:00
S44
10°
06:00
S44
10°
07:00
S44
12°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Газрын асуудлаар 230 гаруй өргөдөл, гомдол ирсэн"

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 18
Зууны мэдээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэдээс газрын асуудлаар санал, гомдол нээлттэй хүлээн авах шийдвэр гаргасан. Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн ахлах зохион байгуулагч Г. Баянжаргалаас тодрууллаа.

-Газрын асуудалтай холбоотой өргөдөл, гомдол хүлээн авах ажил өнөөдөр дуусаж байна. Энэ хугацаанд иргэд хэрхэн оролцов?

-НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс ирсэн 230 гаруй өргөдөл байна. Зөвхөн “Дүнжингарав” худалдааны төвд байрлах үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй, газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудлаар зонхилон өргөдөл, гомдол ирүүлжээ. 

Тиймээс энэхүү иргэдийн санал шүүмжлэл дээр тулгуурлан НИТХ-ын Ажлын албанаас энэ сарын 22-нд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.

-Хэлэлцүүлгээр газрын маргаантай холбоотой асуудлыг ярих байх. Үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Хэлэлцүүлгийг иргэдийн оролцоонд тулгуурлан олон нийтэд нээлттэй зохион байгуулах тул иргэн шийдвэр гаргагчидтай нүүр тулж уулзан асуудлаа тавих боломжтой.

Мөн урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын 28 гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрынхан оролцоно. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын орлогч дарга нар, НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар оролцоно.

x