2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
18°
11:00
S32
19°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Шатахуун импортолж байгаа ААН-үүд алдагдалтай ажиллаж байгаагаа бидэнд мэдэгдсэн"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ.

Энэ үеэр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

УУЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн "Шатахууны хангамж маш чухал байдаг. Өнөөдрийн хувьд шатахууны хангамж хэвийн түвшинд байна. Улсын хэмжээнд 115 мянган тонн үлдэгдэл нөөцтэй байна. 

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудал байхгүй. Үнийн хувьд ААН-үүд алдагдал хүлээж эхэлсэн талаараа холбогдох байгууллагуудад 12 дугаар сарын 14-нөөс мэдэгдэж эхэлсэн. Үнийн зөвлөл үүнийг хэлэлцээд ААН-үүдийн мэдэгдлийг хэр үнэн бодитойг шалган нягтлах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байгаа. 

Импортлогчдын зүгээс 3-4 сарын хугацаанд алдагдал руу орсон, 300 хүртэлх төгрөгийн алдагдалтай үнээр зарж байна гэдэг асуудлыг тавьсан. Энэ асуудлыг нягтлан тогтооно. 

Үнийг тогтвортой байлгахын тулд ямар хувилбар байж болох вэ гэдэг саналыг боловсруулна" гэв. 

 Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат "Өнгөрсөн оны 7 дугаар сараас дэлхийн зах зээлийн үнэ өсөөд байна. Цаашид ч өсөх төлөв ажиглагдаж байгаа. 

Нэгдүгээр сарын 9-нд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл байгуулагдаж, ААН-үүдийн тавьсан асуудал хэр бодитой, цаашид хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг боловсруулахаар ажиллаж байна" гэв.

x